1. “Үндсэн хууль, бусад хуульд өөрөөр заагаагүй бол УИХ-ын нийт гишүүний дийлэнх олонхи нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг “УИХ-ын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж өөрчилсөн. 39 гишүүн ирц бүрдүүлэн тэдний 50% дээш хувь нь хууль баталсан болов. /Фракцийн тэргүүд өөрсдийн гишүүдээ шаардлагатай үед чуулганд суулган бусад үед ирэхгүй байхыг зөвлөв/
2. “УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа нууцаар гаргаж сонгоно” гэснийг “УИХ-ын тухайн сонгуулийн дүнд бий бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс УИХ-ын дэд даргыг сонгоно” гэсэн нь гишүүд саналаа ямар ч хавчлагагүй, чөлөөтэй гаргах эрхийг хязгаарласан. /Намын шууд хяналт буюу нүдлэн хамгаалалт тогтоох эхлэл болсон/
3. “УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэснийг “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж өөрчилсөн нь Үндсэн хуулийн нэгэн гол үзэл баримтлалыг алдагдуулсан. /Эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулж, парламентыг гүйцэтгэх эрх мэдэл нь давамгайлж байсан хуучин тогтолцоог сэргээсэн/
4. Монгол Улсын Ерөнхий сайд, засгийн газрын гишүүдийг томилохын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зайлшгүй зөвшилцөн дэмжигдсэний үндсэн дээр томилогддог байсныг цуцлав /Ерөнхий сайдад нэр дэвшигч Да.Ганболдын нэрийг 7 удаа буцаасан, сайд нарын томилгоонд Ерөнхийлөгч хэт оролцсон шалтгаанаас үүдсэн/
5. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ” гэж нэмсэн. Ингэснээр асуудлыг олонхиор шийдэх зарчмыг алдагдуулж, төлөөллийн үүрэг, ач холбогдлыг бууруулсан. Саналаа чөлөөтэй гаргах боломж багассан. /Засгийн газрын гишүүдийг томилох, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг МАХН өргөн барихад АН-ын гишүүд дэмждэг байсан явдал Ардчиллынхан дунд хагарал авчирсан тул тодорхой бус байдгийг халав.Тэр жилүүдэд буюу 1996-2000 он МАХН 120 гаруй удаа хурлыг хаяж төрийн машиныг ямар ч шийдвэр гаргахгүй болгосон/
6. Нийслэлийн засаг дарга, аймгийн засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд шууд томилдог байсныг сонгууль явуулан томилдог болсон /Орон нутагт ажил явагддаг байсан бол улстөрийн хэрүүл тасрахгүй байх үндэсийг тавьсан. Олон шатны сонгуулиуд явагддаг болж зардал нэмэгдсэн/
7. УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна гэснийг хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулж байхаар өөрчилсөн нь УИХ нь хууль тогтоох байнгын буюу тасралтгүй ажиллах байгууллага байх нөхцөл шалгуурыг дордуулсан. /Жилийн ихэнх үлдсэн хоногт юу хийх вэ гэсэн ойлгомжгүй асуудлууд гарч ирсэн./
No comments:
Post a Comment