Friday, November 27, 2015

Үндсэн хуулийн өөрчлөлтийг Хэн захиалав?! - 2015.11.25

Үндсэн хуулийн өөрчлөлтийг Хэн захиалав?!

“Чингис” бондын мөнгийг шамшигдуулсан гол буруутнаар зарлагдан намынхаа нөхөр Э.Бат-Үүлийн шүүмжлэлийн бороохойгоор чамгүй “балбуулан”, сүр сүлд нь үхэж, УИХ-ын хуралдаан дээр согтуу орж ирж нэг үзэгдсэнээсээ хойш дуу нь ч гарахаа байсан Н.Батбаяр гэгч нөхөр гэнэтхэн л зодуулсан гахай шиг дуу нь хадаж Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлүүлэхээр улайран зүтгэж эхлэв. 
Яг л хэн нэгэн “Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт хийлгэж чадахгүй бол чамайг шорон руу чинь илгээнэ шүү!” гэж заналхийлсэн юм шиг. Яагаад гэнэтхэн энэ этгээд Үндсэн хуулийн өөрчлөлтөнд “санаа тавих” болов гэсэн зүй ёсны эргэлзээ, хар сэжиг төрнө. 
Эндээс Үндсэн хуульд оруулахыг хүсээд байгаа тэр заалтууд хэнд хэрэгтэй болов оо? гэсэн асуулт гарч ирнэ. 
Үүний тулд эхлээд оруулахаар санаархаж буй өөрчлөлтүүдийг нэг нэгээр нь авч үзье. 

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр - 2015.11.25

Яагаад ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулж амжихгүй, хайран таван тэрбум төгрөг

Өчигдөр 09:00 цагт зарлагдсан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал гишүүдийн ирц бүрдээгүй шалтгаанаар хойшилсон. 
Хуралдааны танхимд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, гишүүн Х.Тэмүүжин, Ө.Энхтүвшин, Ё. Отгонбаяр, Ц.Нямдорж нараас гадна Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Төрийн нарийн бичгийн дарга Ж. Баярцэцэг, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Үнэнбат зэрэг албаны хүмүүс бүтэн цаг гаруй хүлээгээд 10:20 цагт Д.Ганбат даргын хуралдааныг хойшлуулсан алхны дуунаар таран одоцгоов. .
Уг нь энэ удаагийн хуралдаанаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүд, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлт зэргийг авч хэлэлцэх байсан ч гишүүд нь хуралдаа ирээгүйгээс ийнхүү хойшилсон юм.
Үүний дараа УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай уулзаж дараах ярилцлагыг авлаа.

Ерөнхий сайд асан М.Энхсайхан - 2015.11.25


Ерөнхий сайд Ч.Сайханбилэг - 2015.11.26

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны 11-р сарын 26-ны өдрийн 21:05 цагаас МҮОНТ-ээр ард түмэнд хандаж хэлсэн үгэндээ Үндсэн Хуулийн өөрчлөлтийн талаарх байр сууриа илэрхийллээ.

Өнөөдөр 11 сарын 26. Шинэ түүхийн Бүгд найрамдах засаглалын анхны Үндсэн хуулиа баталсан өдөр өө. 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиудыг харахад улс төр, нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлагаар дунджаар 23 жил тутамд өөрчилж байжээ.  Үндсэн хууль маань өөрөө тогтвортой юм шиг ч, улс төр маань тогтвортой байж, Үндэсний хөгжлөө хангаж чадсангүй.Үндсэн хуулийн өөрчлөлтийн 3 багц асуудлын Засгийн газарт хамааралтай зөвхөн нэг хэсгийг Ерөнхий сайдын хувьд товч тайлбарлая. Эдийн засгийн тогтвортой, хурдацтай өсөлт улс төрийн тогтвортой орчинд хангагдаж ирснийг олон орны туршлага тодорхой харуулж байна. Ардчилсан Үндсэн хуулийн 23 жилийн хугацаанд нийтдээ 13 Засгийн газар ажилласнаас 2-хон л бүрэн эрхийн 4 жилийн хугацаагаа дуусгасан байх юм. Арваннэгэн Засгийн газар ажилласан дундаж хугацаа 1,3 жил. Энэ 23 жилийнх нь талаас илүү хувь буюу 12 жил нь сонгуулийн жил байжээ. Аливаа Засгийн газрын байгуулагдсанаас хойш 100 хоног өнгөрмөгц  Монголын онцлог улс төр эхэлдэг. Үүнийгээ бид улс төрийн тоглолтынхоо оргил үзэгдэл гэж үнэлдэг бөгөөд  Засгаа унагаах, эсхүл аль нэг сайдыг огцруулах улиг болсон шантаажийн улс төр эцэс төгсгөлгүй үргэлжилдэг. Зөвхөн энэ бүрэн эрхийн хугацаанд Засаг огцруулах санал 3 удаа, тухайн сайдыг огцруулах саналыг давхардсан тоогоор 12 сайд дээр гаргасныг УИХ-аар хэлэлцжээ. Энэ бол бидний өнөөдрийн бодит дүр зураг. Монголын улс төрийн эмгэнэл. Манай Засгийн газрын ч биш бүх Засгийн газрын эмзэг байдлын давтагдсан түүх. Унагах, нураах биш бүтээх дэмжих, өсгөх ажил хэрэгтэй байна. Ийм бодит дүр зурагтай болохоор үе үеийн УИХ-ын нэр хүнд ч, үе үеийн Засгийн газрын нэр хүнд ч сонгогч иргэдийн дунд сайн байж ирж чадсангүй. Ийм ч учраас энэ 23 жилийн хугацаанд сонгуульд ялсан нам дараалан 2 дахь удаагаа олонх  болж ялж чадаагүй нь үүнийг шууд нотлон харуулна.Ардчилсан цаг үеийн 13 Засгийн газрын ажлын 2 өдөр тутмын 1 нь сонгууль бодоостой, улс төрийн сөргөлдөөний дарамтад байж ирсэн. Компани, хувь хүн, айл өрх ажлын цагийнхаа талыг хамтарч бүтээхэд бус хоорондоо хэрэлдэхэд, өөрийгөө магтах, өрөөлийг муулахад зарцуулбал юу болох вэ?Үндсэн хуулиа өөрчилсөн ч үйлчлэх хугацаа нь манай Засгийн газарт хамааралгүй ээ. Манай, танайдаа биш Монгол Улсын Засгийн газруудын цаашдын тогтвортой, итгэлтэй ажиллах боломжийг нээх нийтлэг эрх ашиг, ирээдүйн төлөө ярьж байна. Эрүүл бус нөхцөлд ажилласан сүүлчийн кабинет байгаасай гэж, Монголын хөгжлийг хангах үндсэн чанартай өөрчлөлт дахин 5, 10 жилээр бүү гацаасай гэж хүссэндээ сүүлийн 23 жилд ийм бэрхшээлтэй тулсан,туулсан Монгол Улсын 11 Ерөнхий сайдын нэгний хувьд би өөрийн байр сууриа илэрхийлж байна.Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг аль нэг улс төрийн нам, хэсэг бүлэг улс төрчид, сонгуульд зориулсан суртал ухуулга шийдэх ёсгүй. Монголын ард түмэн өөрчлөх саналаа илэрхийлж, ард нийт олонхоороо, санал асуулгаараа зөвшөөрлөө өгвөл УИХ дахь олонх, цөөнх зөвшилцлийн ажлын хэсэг байгуулж, парламентын өндөр босгыг давсан санал хураалтаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө хийх боломж Та бидэнд байсаар байна. Үндсэн хуулийн өөрчлөлт өндөр босготой. Ард түмний, УИХ-ын саналын өндөр босго, өндөр шалгууртай. Цаг бага үлдлээ гэдэг нь шалтгаан биш шалтаг.Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой аливаа процедурын болон зохион байгуулалт, хөрөнгө санхүүжилтийн асуудлыг Засгийн газар бүрэн дэмжиж ажиллах болно.

Эх сурвалж:
http://zasag.mn/news/view/11469

Tuesday, November 24, 2015

НАМЗХ-ын ерөнхийлөгч Г.Тэмүүлэн - 2015.11.23

Өнөөгийн хямралд Үндсэн хууль буруугүй

Уул уурхайн дэд сайд асан, Нийгмийн ардчилал Монголын  залуучуудын холбооны ерөнхийлөгч Г.Тэмүүлэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Улсын Их Хуралд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Ирэх хоногуудад энэ асуудлыг УИХ хэлэлцэх нь. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Сая өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ УИХ, мэргэжлийн судлаачид, эрдэмтэд эхлээд сайн судалж үзэх хэрэгтэй талаар байр сууриа илэрхийлсэнийг харлаа. Мэргэжлийн түвшинд боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн, нам, улс төрийн хүчнүүдийн түвшинд ойлголцолд хүрсэн өөрчлөлтийн төслийг УИХ хэлэлцэх ёстой. УИХ дээр тодорхой шийдэлд хүрсэн төслийн талаар ард түмнээс асуух ёстой.

-Таныхаар бол Их хурал юуг яаж өөрчлөхөө хэлэлцчихээд, ард түмнээсээ асуух нь зөв гэсэн байр суурьтай байна уу?
-Тийм. Гэхдээ ард түмний асуулгад яаж өөрчлөх талаар зарчмын хувьд хоёр асуулттай байх нь тодорхой. Тэгэхээр УИХ дээр санал зөрж байгаа асуудлаа л эрх баригчдын зүгээс ард түмнээсээ асуух нь зүйтэй. Юун дээр санал зөрөөд байгаагаа мэдэхгүй хүмүүс ард нийтээс санал асууж чадахгүй. Ард түмэн бас яг юу асууж байгааг нь ойлгохгүй шүү дээ.

Судлаачдын байр суурь - 2015.11.23






Эх сурвалж
http://politics.eagle.mn/content/read/37486.htm
Сэтгүүлч С.Батзаяа

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Х.Тэмүүжин - 2015.11.23


Эх сурвалж:
http://politics.eagle.mn/content/read/37515.htm
Сэтгүүлч С.Заяа

УИХ-ын гишүүн С.Баярцогт - 2015.11.23

Жижиг улс төрөө хойш тавьж чадвал Үндсэн хуулийг өөрчлөх боломжтой

УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг “Онцлох зочин”-оороо урьж ярилцлаа. Энэ удаагийн ярилцлагаа Үндсэн хуулийн хүрээнд өрнүүлэв. Учир нь тэрээр 1992 оны Үндсэн хуулийг батлалцсан, бас 1999 оны долоон өөрчлөлтийг хийлцсэн, одоогийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэгт багтсан гишүүний нэг.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь яагаад одоо юм бэ?
-Аливаа Үндсэн хуулийг хэд хэдэн шинжээр шинждэг. Үндсэн хууль бол нэг талаас хуулийн баримт бичиг, нөгөө талаас улс төрийн баримт бичиг. Тухайн улсын төрийн тогтолцоо нь ямар юм, хүний эрхээ яаж зохицуулдаг юм гэсэн гол харилцааг л зангиддаг үндсэн баримт бичиг. Тэр утгаар нь аваад үзэхэд Үндсэн хууль өөрөө хэд хэдэн шинжийг агуулах ёстой. Нэгдүгээрт урт хугацаанд үйлчлэх ёстой улс төрийн баримт бичиг. Дээрээс нь олон түмнээр буюу ард нийтээр хүлээн зөвшөөрүүлсэн легитим чанартай байх ёстой. Бас улс төрийн зөрчлүүдийг зохицуулж чаддаг, нийгмээ удирдаж чаддаг гол үндсэн баримт бичиг байх ёстой. Нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал ч юм уу, шинэчилсэн найруулга хийх асуудал нь цаг хугацааны шалгуураар заавал хэмжигдэх ёстой. Манай улсын хувьд 1924, 1940, 1960, 1992 гээд дөрвөн удаа цоо шинээр Үндсэн хуулиа бичсэн. Дундажлаад үзвэл Үндсэн хуулиа өөрчилж байсан хугацаа нь 23 орчим жил. Дараагийн том хэмжээний өөрчлөлтөө хийх хугацаагаа 2015 он гэж үзвэл 23 жил болчихжээ. Цаг хугацааны хувьд 20 гаруй жил тогтвортой үйлчилсэн гэж үзэх юм бол 1992 оны Үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн байна. Тэгэхээр одоо тодорхой хэмжээний өөрчлөлтүүд хийж болно. Энэ бол Үндсэн хуулийг яагаад одоо өөрчлөх ёстой вэ гэсэн асуултын эхний хариулт. Нэгдүгээр шалтгаан нь.

УИХ-ын гишүүн Г.Уянга - 2015.11.23

НИЙГМИЙН ТАЛ БҮРИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОЖ БАЙЖ ӨӨРЧЛӨХ ЁСТОЙ.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн Г.Уянга байр сууриа илэрхийлж ярилцлага өгөв.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг та хэрхэн харж байна вэ ?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг гарцаагүй хийх шаардлагатай. Тус хуулийг өөрчлөх нь нийгмийг өөрчлөх үндсэн арга хэрэгсэл хэмээн ярьж тэмцэж ирсэн. 2012 онд шинэ чуулган эхлэхэд, “Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ парламентаар ярья. Тэгэхдээ бүх нам хүчний оролцоотой түр Засгийн газар байгуулья. Түр Засгийн газар улс орны өдөр тутмын амьдралыг авч явах хооронд Үндсэн хуулийг батлах шинэ бүрэлдэхүүнийг байгуулах ажлыг хийгээд тарья” гэсэн санаачилгыг гаргаж байсан. Тухайн үед дөнгөж бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан парламентад энэ санаачилга сонсогдоогүй юм шиг байгаа юм.
Өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх болсон хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, 25 жилийн өмнөх систем өөрөө ажиллахаа больж байна. Хоёрдугаарт, системийг тэжээдэг намуудад өөрсдөд нь амьдрах орон зай хумигдаж байна. Орон зай нь ийн хумигдаж байгаа учир амьдрах орон зайгаа хонхойлохын тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаравчилж байгаа байдал ажиглагдаж байна.
Өнөөдрийн УИХ пропорцианаль системээр сонгогдсон тул Үндсэн хуулийн өөрчлөлтийг гардан хийх боломжгүй гэж би үзэж байгаа. Үндсэн хууль бол нийгмийн том зөвшилцөл. Энэ зөвшилцөлд нийгмийн тал бүрийн төлөөлөл оролцож байж өөрчлөх ёстой. Одоогийн мөрдөж буй Үндсэн хуулийг аймаг сум, салбар нэгж бүрийг хамруулсан 430 төлөөлөгч оролцож баталсан учир нийгэм хүлээн зөвшөөрсөн.
430 депатутын хийсэн хуулийг 76 гишүүн өөрчилж болох уу гэсэн асуудал хөндөгдөнө. 1992 онд манай улс 2 сая хүн амтай байсан. Одоо 3 саяулаа болсон. Тэгэхээр 500-гаас доошгүй депутат энэ асуудлыг хэлэлцвэл хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн том гэрээ болж чадна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хувьдаа дэмжиж байгаа. Харин хэн хэрхэн өөрчлөх вэ гэдэг дээр бидний санал зөрж байгаа. Ард нийтийн санал энэ чиглэлд үүссэн маргааныг хагална байх гэж бодож байна.

Sunday, November 22, 2015

УИХ-ын гишүүн Я.Содбаатар - 2015.11.17

Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж энэ талцал, намчирхалыг зогсооно

TIMES.MN сайтын энэ 7 хоногийн зочин буланд УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг урьж ярилцлаа. 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д  өргөн бариад байна. Дэмжиж гарын үсэг зурсан 47 гишүүний нэг нь та.  МАН-аас 3 гишүүн л гарын үсэг зурсан байна. Нам дотроо цөөнх болжээ дээ?
-УИХ, судлаачид, нийгмийн түвшинд ч тэр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг нь болсон гэсэн хандлагатай байна. Миний хувьд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Сүүлийн жилүүдэд  тулгуур хуульд өөрчлөлт оруулах тухай лекц уншиж, байр сууриа илэрхийлсээр ирсэн. 
Сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн  хуульд нэмэлт өөрчлөлт оруулалт оруулах асуудал шийдэгдэх ёстой. Гэтэл 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө олон түмний санал бодлыг сонсоод, саналыг нь асуугаад,  нийт ард иргэддээ хүлээн зөвшөөрөгдөөд, эрдэмтэн, мэргэд, судлаачдаар хэлэлцүүлээд баталж амжих уу гэдэгт эргэлзэж байна.  Цаг  хугацааны хувьд л асуудал байна.

-“Эцэг” хуульд ямар өөрчлөлт оруулах шаардлагатай  гэж үзэж байна вэ?
-Энэ парламент байгуулагдснаас хойш Үндсэн хуулийн асуудлаар  хоёр ч  өргөн бүрэлдэхүүнтэй  ажлын хэсэг  гарч ажиллалаа.  Эхнийхийг УИХ-ын дэд дарга Л.Цог, дараагийнх нь УИХ-ын гишүүн Н.Батбаяр ахалсан юм.  Энхбаатар, Солонгоо гээд Үндсэн хуулийн эрхзүйгээр мэргэжсэн багш, эрдэмтэн судлаач нар оролцож  тайлан гэсэн томоохон  баримт бичиг  гаргасан байдаг. Үүнд "25 жилийн хугацаанд Монгол Улсын Үндсэн хууль үүргээ их сайн биелүүлсэн байна, тиймээс шинэчилсэн найруулга хийх шаардлагагүй, харин нэмэлт өөрчлөлтийн түвшинд л тулгуур хуульдаа “гар хүрч” болох юм"  гэсэн дүгнэлт гаргасан. Ингэж “засвар” оруулахдаа юунд дээр анхаарах вэ гэдгийг ч тайландаа тодорхой оруулсан байгаа.
Миний хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гурван шаардлага  байна гэж харж байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр - 2015.11.13


УИХ-ын гишүүн Д.Батцогт - 2015.11.18


Монголын Консерватив намын дарга Н.Дашдаваа - 2015.11.20

Үндсэн хуульд намын ашиг сонирхол тодорхой хэмжээгээр орж байна

Энэ удаагийн “Ярилцах танхим ”-даа Монголын Консерватив намын дарга, эдийн засагч Н.Дашдавааг урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Парламентаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар яригдаж эхэллээ. Эх хуулийг өөрчлөх цаг болсон эсэхэд та ямар байр суурьтай байгаа 
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байна уу гэвэл байгаа. Хүн амын хөгжлийг дагаж Үндсэн хууль өөрчлөгдөх ёстой. Харин цаг хугацааны хувьд хэрхэн яаж оруулах, ямар бүтэц бүрэлдэхүүнтэй оруулах уу гэдэг дээр жаахан давчуу байгаа юм. Ирэх жил сонгуулийн жил таарч байгаа учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярихгүй. Тэгэхээр он гарахаас өмнө яаран сандран батлах гээд байна. Үнэндээ  зургаахан сарын дотор эх хуульд өөрчлөлт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль байдаг. Тэр хуулийн дагуу харахад хугацааны хувьд яагаад ч амжихгүй гэдэг нь харагдаж байгаа. Учир нь үндсэн гурван хэлэлцүүлэг явагдах ёстой. Тэр нь хамгийн багадаа ажлын долоо хоногийн дотор явагдах учиртай. Тэгэхээр ажлын 21 хоног болж байгаа юм. Энэ хоногуудыг задлахаар 30 хүрэхгүй хоногт л хэлэлцүүлэг хийгдэх болоод байна. Хоёр дахь хэлэлцүүлгийн дараа ард нийтийн санал асуулга явагдах ёстой. Тэгэхээр хугацааны хувьд ямар ч боломжгүй нь харагдаж байгаа юм.

Хуульч Д.Батбаатар - 2015.11.20

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэсэн нь сэтгэлийн хөөрөл үү, сэтгэцийн өвчин үү 

Ойрын хэдэн өдрүүдэд УИХ-ын нэжгээд гишүүд гарын үсэг зурсан ҮНДСЭН ХУУЛЬ-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл олны анхаарлын төвд байна. Үүнд жирийн иргэдээсээ эхлээд, хуульч, улс төр судлаач гээд бүх л иргэн анхаарлаа хандуулахаас өөр аргагүй асуудал юм. Учир нь монголчуудын бүх нийтээрээ талархан дэмжиж өөрчилсөн нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөө хамтдаа шүүн хэлэлцэж баталгаажуулсан Үндсэн хууль буюу нийгмийн олон талд ГЭРЭЭ-нд өөрчлөлт оруулах тухай асуудал хөндөгдөж байна. Мэдээж энэ нийгэмд өөрчилж болохгүй зүйл гэж үгүй боловч тэрхүү өөрчлөлтийг хэзээ, хэн, хэрхэн хийх нь өнөөгийн асуудлын гол болоод байна уу даа гэж бодогдоно. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг ч болчих вий хэмээн болгоомжлох сэтгэл төрнө.
Манай зарим улстөрчдийн хэлдгээр 300 гаруй жил өөрчлөгдөөгүй Үндсэн хууль байдаг ч гуравхан жилийн настай нь ч байх. Тэгвэл өнөөдрийн өөрчлөлт оруулна гээд байгаа Үндсэн хуулийн өөрчлөлт нь манай улсын хувьд цаг үеэ олсон уу, зайлшгүй хийгдэх өөрчлөлт мөн үү гэж шүүн хэлэлцмээр олон зүйл байна. Н.Батбаярын ахалсан ажлын хэсгээс зохиосон гэх хуулийн төсөлтэй танилцах явцад болон түүний олон нийт, УИХ-ын гишүүдэд өгч байгаа тайлбараас харахад яавч энэ удаа тэдний хүсээд байгаа өөрчлөлтийг дэмжиж болохгүйг шулуухан хэлье. Хэт өнгөц, өнгөн талаас харж, хэлбэр хөөсөн, агуулга, үзэл баримтлал нь тодорхойгүй төсөл гэж дүгнэхэд хүрч байна.

Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг - 2015.11.18

Энэ УИХ-ын хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах оройтсон

Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч Б. Гүнбилэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ойрд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нэлээд яригдах боллоо. Хуульчийн хувьд та үүнд байр сууриа илэрхийлнэ үү?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлтэй танилцсан. Агуулгын хувьд ч тэр, цаг хугацааны хувьд ч тэр эргэж хармаар зүйлс их байна.
Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийхтэй холбоотойгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг дагаж мөрдөх ёстой. Энэ хуульд хууль санаачлагчаас Үндсэн хуулийн ач холбогдол, өндөр шаардлагыг хангахуйц мэргэжлийн түвшинд боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн төслийн эх бичвэрийг УИХ хэлэлцэх ёстой.
Гэтэл төслийн үзэл баримтлал, танилцуулга нь эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлэгдээгүй, үндэсний хэмжээний зөвшилцөл хийгээгүй, хэсэг хүний бодлыг тулгасан, танин мэдэхүйн түвшинд хийсэн, ил тодоор олон нийтэд танилцуулагдаагүй төсөл байна. Зарим зүйлийг нь иргэд байтугай, хуульч нар дөнгөж харж байгаа гэнэтийн юм болж байна. 

Үндсэн хууль судлаач О.Мөнхсайхан - 2015.04.14

1992 оны үндсэн хууль бол анхны ардчилсан, жинхэнэ үндсэн хууль

УИХ-ын хаврын чуулганд хэлэлцэгдэхээр төлөвлөсөн асуудал нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал юм. Энэ асуудлаар нийгмийн дунд янз бүрийн санаа бодол үүсэж, олон нийтийн  сүлжээгээр ч мэдээлэгдэн буй тул Үндсэн хуулийн талаарх онолын мэдлэгийг хүргэхийн тулд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Хууль зүйн доктор, Үндсэн хууль судлаач, О.Мөнхсайхантай ярилцлаа.

-Монгол улс 1992 онд ардчилсан Үндсэн хуультай болсон. Үүнээс өмнө Монголд ямар хуулиуд байсан талаар яриагаа эхэлье?
-1990 оноос өмнө Монгол Улсад ардчилсан тогтолцоо байгаагүй. 1911 он хүртэл дундад зууны төрт улстай байсан. 1911-1924 онд Богд хаант Монгол Улсын үед үндсэн хуульт хаант засгийн тогтолцоонд шилжих тодорхой алхмуудыг хийж байсан. Тухайлбал, орчин үеийн төрийн зохион байгуулалтын хэлбэр болох яамд бий болсон. Монголын эрдэмтэд, лидерүүд бүр Англи, АНУ, Норвеги, Мейжигийн Япон, Прүссийн Герман зэрэг улсуудын үндсэн хуулиудыг харьцуулан судалж Үндсэн хуулийн төсөл боловсруулсан байсан. Гэвч, Коминтерний төлөөлөгч нарт уг төсөл таалагдаагүйн улмаас 1918 оны Оросын Үндсэн хуулийн социалист үзэл баримтлалаар төсөл боловсруулахыг тулгасан. Ингээд Монгол Улс 1924 онд анхны Үндсэн хуулийг баталснаар дэлхий дээрх хоёр дахь социалист улс болсон. Социализмын үед Монголчууд де юрэ тусгаар тогтнолоо олж, эрүүл мэнд, боловсрол, ахуйн соёл, хотжилт, аж үйлдвэржилт зэрэгт урьд өмнө байгаагүй дэвшил гаргасан ч ноцтой асуудлууд байсан нь тухайн үеийн дэглэм, түүний үндсийг тогтоосон  Үндсэн хуулиудтай холбоотой байсан. 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиуд нь социалист тогтолцооны суурь болж байсан.

Академич, хуульч С.Нарангэрэл - 2015.11.19

Улс орныг удирдаж чадаагүй, шударга бус үйлдлүүдээ Үндсэн хууль руу чихэх гэж байна

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн мэдүүлээд байгаа. УИХ-аас Н.Батбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллан нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэнээр ийн хуулийн төсөл боловсруулаад буй юм. “Эцэг” хуульд гар хүрэх болоогүй гэж нэг хэсэг үзэж байхад нөгөө талд энэ удаагийн парламент хөндөх ёстой гэх.
Энэ асуудалд үг нь жин дарах Монгол Улсын урдаа барьдаг хуульчдын нэг академич, ШУА-ийн Философи, социалоги, эрхзүйн хүрээлэнгийн зөвлөх, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх, профессор С.Нарангэрэлтэй ярилцлаа.
 
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэр чамбай боловсруулагдсан бол. Ер нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг нь одоо мөн юм уу?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд шинжлэн ухааны үүднээс үнэлгээ дүгнэлттэй хандах ёстой. Яагаад гэхээр 1999 оны арванхоёрдугаар сард тэр үеийн УИХ гэнэтхэн хуйвалдааны журмаар нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нь олон нийтийн хэлдгээр “дордуулсан долоон өөрчлөлт” юм. Эл өөрчлөлтийг батлагдсан даруйд би эрдэмтэн судлаачийн хувьд уншиж судлаад дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, Монголын нийгмийн амьдралд хэд хэдэн ноцтой үр дагавар авчрахаар байсан юм. Нэгдүгээрт, УИХ, Засгийн газарт хяналт тавьж чадахгүй, гүйцэтгэх засаглал дур зоргоороо авирлах нөхцөл байдлыг нээж өгсөн. УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах боломжийг бүрдүүлсэн. Хоёрдугаарт, улс орны дотоод гадаад амин чухал асуудлууд болон хуулийн төслийг батлахад УИХ-ын гишүүдийн хүчин төгөлдөр байх ирцийг доошлуулсан. Тодорхой хэлбэл, гишүүдийн 66 хувь буюу 51 гишүүн байлцсанаар санал хураалт явуулдаг байдал ердийн олонх буюу 39 гишүүн санал хураалтад оролцсоноор асуудал шийддэг болсон. Ингэхээр 20 гаруйхан хүн хуйвалдааны зарчмаар улс орны чухал асуудлыг буруу тийш, хувийн эрх ашигт нийцүүлж, үндэсний эрх ашигт хохирол учруулахаар шийдэх үүд хаалгыг нээсэн.

Wednesday, November 18, 2015

Ардчилсан Хувьсгалын Анхлагчдын Зөвлөл ТББ - 2015.11.18

Үндсэн хуулийг өөрчлөх биш УУЛГАЛАН ДАЙРЧ байна



Б.БЯМБАСҮРЭН, IKON.MN

4bdc98 3 x800
Ардчилсан Хувьсгалын Анхлагчдын Зөвлөл төрийн бус байгууллагаас өнөөдөр МҮОНТВ-ийн Үндэсний мэдээллийн төвд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй холбоотой хэвлэлийн бага хурал хийлээ.
Уг ТББ-г Ардчилсан хувьсгалыг орон нутагт хийж байсан анхдагчид нэгдэж байгуулжээ.
Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд Ардын Их Хурлын депутат, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Чилхаажав, Ардын Их Хурлын депутат Г.Нороврагчаа, АХАЗ-ийн тэргүүн Д.Хархүү, Монгол Улсын гавъяат багш Б.Зууннаст тэргүүтэй төлөөлөл оролцсон юм.

Үндсэн хууль судлаач О.Мөнхсайхан - 2015.11.17

https://soundcloud.com/amartuvshin-dorj/amaraas-podcast-no-3-undsen

Эх сурвалж:
https://twitter.com/amaraaliberty/status/666431892535689216

УИХ-ын гишүүн М.Энхболд, М.Батчимэг - 2015.11.17


Эх сурвалж:
http://politics.eagle.mn/content/read/37365.htm
Сэтгүүлч С.Батзаяа

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар уншвал зохих номууд




Tuesday, November 17, 2015

Үндсэн хуулиа улстөрчдөөр сэглүүлснээс иргэдээсээ асууж өөрчилсөн нь дээр

УИХ-аар гурван жилийн хугацаанд яригдсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал болон Ард нийтийн санал асуулга явуулах тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн нь өнөөдрийн хамгийн анхаарал татсан сэдэв байх байлаа.
Төсвийн дараа анхаарал хандуулж, улстөрчдийн ярих, улс төрийн намуудыг зөвшилцлийн ширээний хойно суулгах энэ асуудал харамсалтай нь хэсэг бүлгийн маазрал, өөрт ашигтай батлуулах гэсэн улс төрийн зарим нэг нам эвслийн эсэргүүцлээс үүдэн ач холбогдлоо алдаж, нийгмийн өөр дуулианд дарагдчих гээд байгаа юм. 
Дарах хүсэл ч байгаа бололтой. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах талаар бид “дордуулсан долоон өөрчлөлт”-ийг оруулснаасаа хойш ярьсан. Гурван жилийн тасралтгүй судалгаанд үндэслэн өөрчлөлт оруулъя, гэхдээ хүч түрж биш ард түмэндээ мэдээлэл өгөөд асууж зөвлөөд өөрчилье гэж оруулаад ирэхэд цаг нь биш гэж дараад хэвтчих хүсэл олон хүнд байгаа нь өнгөрсөн өдрүүдийн үйл явдлаас харагдлаа.

УИХ-н гишүүн асан Т.Очирхүү - 2015.11.17

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хоёр жилийн хугацаанд хэлэлцэх хэрэгтэй

УИХ-н гишүүн асан Т.Очирхүүтэй Үндсэн хуулийн талаар цөөн хором ярилцлаа. 

-Парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг 25 жилийн дараа ярьж эхэллээ. Эххуулийг өөрчлөх цаг болсоэ эсэхэд таны байр суурь ямар байдаг вэ? 
-Ер нь өөрчлөх нь зүйтэй.Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь мөн 

-Эх хуулийг өөрчлөхийн тулд тухайн парламент нэр, нүүртэй байх ёстой.Гэтэл гадна дотногүй нэр нүүрээ алдсан, эдийн засгаа элгээр нь хэвтүүлсэн, ард иргэдийнхээ амьдралыг доройтуулсан парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярих эрхгүй гэх шүүмжлэл багагүй өрнөж байна. Таны харж байгаагаар энэ парламентын үед эх хуулийг хөндөх нь хэр оновчтой вэ? 
-Би УИХ, Улсын бага хурлын гишүүнээр 18 жил ажилласан. Үе үеийн УИХ болон гишүүд нийгэмдээ шүүмжлүүлж л байдаг юм. Ер нь тэгэх ч хувь тавилантай, дэлхий дээр ерөөсөө тийм байдаг. Тухайн дөрвөн жилдээ сонгогчид нь УИХ-аа шүүмжилдэг л юм. Үгүй бол улс төрийн бусад нам болон сөрөг хүчин шүүмжилж л таарна. Тийм учраас парламентыг сайн, муу гэж ярих нь харьцангуй ойлголт. Яагаад гэвэл дараагийн УИХ сайн, муу байх эсэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Дараагийн дөрвөн жилд ямар ч хүмүүсийг ард түмэн сонгож болно. Учир нь, нийгэм бухимдалтай байгаа үед популистууд юмуу бие даагчид нэлээд байр суурьтай болчихдог л доо. Яг л Гитлер ардчилсан сонгуулиар гарч ирсэн шиг. Тэгэхээр энэ парламент эх хуулийг өөрчлөх эрхтэй үгүй тухай яриа бол дэмий яриа. Харин ерөөсөө ард түмний баримт бичгийг 76 гишүүнтуй парламентаар хэлэлцүүлж, нэмэлт өөрчлөлт оруулах уу үгүй юү гэдэг асуудал байгаа юм. Би хувьдаа үүнийг арай болохгүй гэж харж байгаа. Тиймээс 76 гишүүн өөрсдөө Үндсэн хуулиа батлах бүтцийг бий болгох хэрэгтэй. Өмнө АИХ-ын 430 депутат энэ хуулийг баталж байсан юм. Тэгэхээр одоо энэ 76, дээрээс нь ИТХ байгаа юм байна л даа. Энэ бол арга ядсан л хувилбар. Үндсэн хуулийн өөрчлөлтийг одоо, нэн даруй хийхэд бэлэн биш байна. Учир нь, Үндсэн хуульд орох өөрчлөлтүүдийг заавал ард түмнээр хэлэлцүүлэх хэрэгтэй. Ард түмний санал бол онц чухал. Яахав нэг хэсэг нь ард түмэн юугаа хэлдэг юм гэдэг. Гэтэл ард түмэн дотор мэргэжлийн улс, хуульчид, Үндсэн хуульд заасан заалтуудын зовлон бэрхшээлийг үзчихсэн хүмүүс байдаг учраас асар үнэтэй саналууд ирдэг. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг багагүй хугацаанд хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн өөрчлөлтийг хоёр жилийн хугацаанд хийх хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн М.Батчимэг - 2015.11.17

Үндсэн хуулийн өөрчлөлт дэвшил авчирна

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Энэ удаад УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй хуульд эн тэргүүнд орж болох хэд хэдэн өөрчлөлтийн талаар онцолж ярилцлаа. 

- Манайд нүүрлээд буй эдийн засаг, санхүүгийн хямралын нэг гол шалтгаан нь төрийн гурван институц, тэр дундаа хууль тогтоох болоод гүйцэтгэх байгууллагуудын эрх мэдлийн хуваарилалт оновчтой биш байгаагаас болж байна гэдэг дээр өнөөгийн улс төрийн хүчнүүд санал нэгтэй байгаа. Энэ талаар таны байр суурь?
- Өнөөдөр манайд тулгарч байгаа олон бэрхшээл, тэр дундаа эдийн засгийн хүндрэлүүд нь засаглалын хямралаас үүдэлтэй. Улс төрийн хямрал нь эдийн засагтаа буугаад эцэстээ нийгмээ хямруулдаг. Тогтолцооны ийм хямралыг засах хоёр арга зам бий. Эхнийх нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах. Харин нөгөө нь гудамжны хувьсгал руу явах. Бид хоёр дахь замаар явахгүйн тулд цаг алдах ёсгүй. Олон нийт, улс төрийн эрмэлзэл, тохироо бүрдсэн энэ цаг хугацааг ашиглаж чадахгүй бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал зарим гишүүний хэлж байгаа шиг дахиад найм, есөн жилээр хойшлох эсэхийг бид хэлж мэдэхгүй. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эн тэргүүнд шийдэх зүйл бол УИХ-д байгаа Засгийн газрын эрх мэдлийг Засгийн газарт нь шилжүүлэх хэрэгтэй гэдэгтэй миний хувьд санал нэг байгаа. Ерөнхий сайдад танхимынхаа сайд нарыг томилох, чөлөөлөх болон төсвийн эрх мэдлийг юун түрүүнд шилжүүлэх ёстой. 

Улс төр судлаач О.Машбат - 2015.11.17

Үндсэн хуулийг зэрвэс мэддэг хүн хагас дутуу боловсруулсан байна лээ

“Эцэг” хуульд гар хүрэх талаарх яриа энэ цаг үед хүчтэй яригдаж байна. 1992 онд баталсан Үндсэн хуулиа манайх 2000 онд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш 15 он улирчээ. Түүнээс хойш үе үеийн парламент 2000 оны Үндсэн хуульд оруулсан дордуулсан долоон өөрчлөлтийг өөрчилнө хэмээж ярьсан ч аль нь ч ажил хэрэг болгож байсангүй. Тэгвэл энэ удаагийн парламентаас УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллан хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд байгаа юм.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэж нэг хэсэг нь үзэж байхад нөгөө талд дараагийн парламентад үлдээсэн нь дээр гэх. Энэ асуудалд судлаачдын байр суурийг сонсох ёстой гэж үзэн улс төр судлаач О.Машбаттай ярилцлаа.  

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан - 2015.11.17

Монгол Улс дахь үндсэн хуульт ёсны төлөвшил,
Үндсэн хууль дахь парламентын эрх мэдэл


Монгол Улсын шинэ Үндсэн хууль бол үндэснийхээ оюуны чадавхид түшиглэн, бодит нөхцлөө харгалзан уламжлал шинэчлэлийн жам ёсыг тусгасан үзэл баримтлал бүхий манай ард түмний өөрсдийнх нь бүтээл туурвил мөн.
  Б.Чимид Монгол Улсын Үндсэн
  хуулийн эхийг баригч

Монгол Улс дахь үндсэн хуульт ёсны төлөвшил,Үндсэн хууль дахь
парламентын эрх мэдэл
Данзангийн Лүндээжанцан /Хуульзүйн шинжлэх ухааны доктор,
  профессор/

Нэг. Түүхэн залгамж чанар буюу   оршил
Аливаа улс үндэстний түүхэнд цаг хугацаа урсан өнгөрөвч ухаан төгс хүмүүний авах гээхийн  ухааны  сорилыг  даван  ач  буян нь улам бүр тодрох түүхэн үйл явдал цөөнгүй. Тэнгэрээс тэтгэгдсэн суут богд Чингисийн Их Монгол Улс байгуулагдсан, “Их засаг” хууль тэрлэгдсэн, 1911, 1921 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал мандсан, 1990-ээд оны хувьсгалт  үйл  явц  зэрэг нь монгол түмний хамгаас үнэт оройн дээд эрдэнэ болсон үндэсний тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх, Монгол Улсын ариун гал  голомт  ашид  мандан  бадрах их түүхийн урсах цагийн тасаршгүй алтан хэлхээ шүтэн барилдахуй нь болсон үйл явдал мөн. Монгол Улсад Үндсэн хуульт ёс, БН засаглал тогтсон үйл явц монгол түүхийн ийм баларшгүй хуудасны нэгэнд зүй ёсоор   тооцогдоно.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал - 2015.11.17


Sunday, November 15, 2015

УИХ-ын гишүүн М.Батчимэг - 2014.01.13

Ерөнхий сайд УИХ-ыг тараадаг байж болно

УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй ярилцлаа. 

- Удахгүй Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр тохиох гэж байна. Энэ өдрийн ач холбогдлыг та хэрхэн хардаг вэ? 
- Үндсэн хуулийн өдөр гэдэг чухал өдөр. Тусгаар улс үндэстний хувьд бид яаж оршин тогтнох вэ, нийгмийн амьдралаа яаж зохион байгуулах вэ, ямар засаг төр, эдийн засагтай байх вэ, улс үндэстний хувьд хамгийн үнэтэй зүйл нь юу юм бэ гэхчлэн Монгол Улсыг нэгэн гэр бүл гэх юм бол бидний амьдралын бүхий л суурь зарчмыг Үндсэн хуульд зангидсан байдаг. 1992 оны Үндсэн хууль Монгол хүн бүрд, айл бүрд гэрэл гэгээтэй, сайн сайхан амьдрах боломжийг өгсөн. Учир нь энэ Үндсэн Хууль Монгол хүн эх орондоо эзэн нь байх, эрх чөлөөгөө эдэлж амьдрах зарчмыг та бидэнд баталгаажуулж өгсөн. Гэтэл Үндсэн хуулиараа баталгаажуулчихсан дарангуйлалтай улсууд ч байгаа шүү дээ. Зарим хүний өнөөдрийн амьдралд байгаа болохгүй бүтэхгүй бүхэн Үндсэн хуулиас болоод байгаа мэт ханддаг, гадаадаас хуулсан, гадны юм мэтээр хэлдэг хүмүүс бий. Би хувьдаа үүнтэй санаа нийлдэггүй. Өөрсдийгөө, бас социализмын төгсгөлд бий болсон монголын нийгмийн том зөвшилцөл, үнэтэй үзэл санааг ингэтэл нь үгүйсгэж байгаа олон хүн асуудалд илүү нухацтай хандаасай гэж боддог.

Эрдэмтэн, судлаач, иргэдийн байр суурь - 2015.11.09





УИХ-ын гишүүн Н.Батбаяр - 2015.11.13


УИХ-ын гишүүн М.Батчимэг - 2014.11.27

Гүйцэтгэх эрх мэдэл ба хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн
хяналт-тэнцэл

Монгол Улс дахь парламентын засаглалын гажуудал
  • Төвлөрсөн гүйцэтгэх эрх мэдлийг баталгаажуулж чадаагүй (Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ хуваалцдаг)
  • Гүйцэтгэх засаглалын тэргүүний танхимаа байгуулах үндсэн эрх мэдэл УИХ-д байдаг.
  • УИХ сайд нарын томилгоогоор дамжуулан гүйцэтгэх эрх мэдлийг “барьцаалсан”. Парламентын зөрчил шууд ЗГ-ын зөрчил болон хувирч засаглалын тогтворгүй байдал үүсгэдэг.
  • Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал холилдсон. Харилцан хяналт тэнцэлийн оновчтой механизмгүй. (УИХ-ын хяналтын чиг үүрэг хэрэгждэггүй)
  • Ерөнхий сайдын эрх мэдэл хязгаарлагдмал, Засгийн газар танхимын зарчмаар ажиллах, Хөгжлийг удирдах боломжгүй.
  • Парламент гүйцэтгэх эрх мэдэлд хэт хутгалддаг. (Төсөв, татвар, хөгжлийн бодлого...)
  • Гүйцэтгэх засаглалаар дамжаад төрийн алба бүхэлдээ улс төрд барьцаалагдсан.

Шийдэл
  • Үндсэн хуулийн шинэчлэлийг цаг алдалгүй хийж Гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлэх
  • Сонгодог парламентын засаглалыг бэхжүүлэх



Эх сурвалж:

Судлаач Т.Баярхүү - 2015.11.09

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол төрийг эзэнтэй болгоно

Эдийн засгийн ухааны доктор, Эртний Монголын хаадын гүн ухаан судлаач Холбоос овогт Төмөрдашийн Баярхүүтэй ярилцлаа.

-Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудал олон жил яригдаж байгаа сэдэв. Цаг хугацааны хувьд зарим судлаачид Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг яаран хийх шаардлаггүй ч гэж ярьдаг?
-1924 онд дэлхийн жишгээр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, баталгаажуулсан анхны Үндсэн хуулиас эхлээд өнгөрсөн түүхээ эргээд харвал 20-25 жилийн хугацаатай Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэл байнга хийгдэж ирсэн. 1924-1992 он хүртэлх нь Үндсэн хуулийн шинэчлэлүүд байсан бол 1992 оны Үндсэн хууль нь өөр зарчим, оршихуй, амьдрахуйг тунхагласан баримт байснаараа ялгаатай. Тухайлбал, 1992 он хүртэл зарчим нь солигдохгүй, төрийн байгууламж нь солигдохгүй, нийгэм эдийн засгийн шинэчлэлүүд хийгдэж ирсэн байдаг. Жишээ нь  уламжлалт нүүдлийн мал аж ахуйг өмчлөлийн хувьд феодал, баячуудаас авч ард түмэндээ нэгдэлжих хөдөлгөөн нэрээр нийтийн өмч болгон шилжүүлсэн 20-иод жил түүнийг зохицуулсан Үндсэн хууль, дараа нь мал аж ахуй, газар тариалангийн улс болгон хөгжүүлэх Үндсэн хуулийн зохицуулалттай 20-иод жил, улмаар хүнс, хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх аж үйлдвэржүүлэх зорилтуудыг хангах шинэчлэл, өөрчлөлтүүдийг хийсээр 1992 онд хүрсэн.
Монгол тооллоор 25 жил нь хүний нэг үе учраас алдсан, оносноо дүгнэж цаашид хэрхэхээ шийдэж ирсэн нь эртнээс улбаатай. 
Хүний амьдралын нэг үе дотор оюун санаа, нийгэм, төрийн байгууламжийн хувьд шинэчлэл хэрэгтэй байдаг. Бид ч яг энэ мөчлөг дээр ирлээ. 1992 оны Үндсэн хуулиар бий болсон өнөөгийн тогтолцоо бүх нүх сүвээрээ задарч, ялзарч, сүйрч байгааг хүн бүр харж, мэдэрч байна. Тийм учраас Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай. 

Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Мандах - 2015.01.08

Үндсэн хууль бол программчилсан төлөвлөгөө биш

Ардчилсан шинэ Үндсэн хууль баталсны 23 жилийн ой энэ сард тохиох тул уг хуулийг батлахад гар бие оролцсон нэгэн эрхэмтэй уулзлаа. Д.Мандах нь 2007 онд байгуулагдсан Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны гүйцэтгэх захирлаар өнгөрсөн нэг жилийн хугацаанд ажиллаж байгаа юм.

-Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо багагүй хугацаанд үйл ажиллагаа явууллаа. Жил бүрийн Үндсэн хуулийн өдрөөр депутатуудын уулзалтаас эхлээд арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жил ямар ажил төлөвлөсөн бэ?
-Үндсэн хуулиа сурталчлах, хууль бус халдлагаас хамгаалах л зорилгоор манай депутатууд нэгдсэн юм. Холбоо маань депутатуудаа харж хандаж, амьдралд нь тусалж дэмжих чиглэлээр ажилладаг. Үндсэн хуулийн өдрөө тохиолдуулж өнгөрсөн 22 жилийн хугацаанд бидний баталсан хууль маань ямар болж, хэрхэн үйлчлэв, үр дүн юу болов, сайн саар тал юу вэ гэдгийг хамт олон, депутатуудаараа хэлэлцье гээд чуулган зохион байгуулахаар төлөвлөсөн. Өөр өөр ойлгоцоор хуулийг янз бүрээр, хэлж тайлбарлах болсон. Дордуулсан долоон өөрчлөлт гэх юм уу, Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчилье гэхчлэн. Ийм учраас ойлголт, баримтлалаа нэгтгэх үүднээс чуулган хийж байгаа юм. Мэдээж чуулганд хийсэн ажлаа тайлагнаж, илтгэл айлтгалаа тавина. Нөгөөтэйгүүр үндсэн хууль тогтоогчдын бүрэн оролцоо идэвхжиж, төр засаг дэмжиж, энэ жилийн Үндсэн хуулийн өдрийн арга хэмжээ төлөвлөсөн ёсоор сайхан болох нь.

Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон өөрчлөлт юу байв?

1. “Үндсэн хууль, бусад хуульд өөрөөр заагаагүй бол УИХ-ын нийт гишүүний дийлэнх олонхи нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг “УИХ-ын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж өөрчилсөн. 39 гишүүн ирц бүрдүүлэн тэдний 50% дээш хувь нь хууль баталсан болов. /Фракцийн тэргүүд өөрсдийн гишүүдээ шаардлагатай үед чуулганд суулган бусад үед ирэхгүй байхыг зөвлөв/

2. “УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа нууцаар гаргаж сонгоно” гэснийг “УИХ-ын тухайн сонгуулийн дүнд бий бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс УИХ-ын дэд даргыг сонгоно” гэсэн нь гишүүд саналаа ямар ч хавчлагагүй, чөлөөтэй гаргах эрхийг хязгаарласан. /Намын шууд хяналт буюу нүдлэн хамгаалалт тогтоох эхлэл болсон/

3. “УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэснийг “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж өөрчилсөн нь Үндсэн хуулийн нэгэн гол үзэл баримтлалыг алдагдуулсан. /Эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулж, парламентыг гүйцэтгэх эрх мэдэл нь давамгайлж байсан хуучин тогтолцоог сэргээсэн/

4. Монгол Улсын Ерөнхий сайд, засгийн газрын гишүүдийг томилохын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зайлшгүй зөвшилцөн дэмжигдсэний үндсэн дээр томилогддог байсныг цуцлав /Ерөнхий сайдад нэр дэвшигч Да.Ганболдын нэрийг 7 удаа буцаасан, сайд нарын томилгоонд Ерөнхийлөгч хэт оролцсон шалтгаанаас үүдсэн/

5. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ” гэж нэмсэн. Ингэснээр асуудлыг олонхиор шийдэх зарчмыг алдагдуулж, төлөөллийн үүрэг, ач холбогдлыг бууруулсан. Саналаа чөлөөтэй гаргах боломж багассан. /Засгийн газрын гишүүдийг томилох, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг МАХН өргөн барихад АН-ын гишүүд дэмждэг байсан явдал Ардчиллынхан дунд хагарал авчирсан тул тодорхой бус байдгийг халав.Тэр жилүү­дэд буюу 1996-2000 он МАХН 120 гаруй удаа хурлыг хаяж төрийн машиныг ямар ч шийд­вэр гаргахгүй болгосон/

6. Нийслэлийн засаг дарга, аймгийн засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд шууд томилдог байсныг сонгууль явуулан томилдог болсон /Орон нутагт ажил явагддаг байсан бол улстөрийн хэрүүл тасрахгүй байх үндэсийг тавьсан. Олон шатны сонгуулиуд явагддаг болж зардал нэмэгдсэн/

7. УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна гэснийг хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулж байхаар өөрчилсөн нь УИХ нь хууль тогтоох байнгын буюу тасралтгүй ажиллах байгууллага байх нөхцөл шалгуурыг дордуулсан. /Жилийн ихэнх үлдсэн хоногт юу хийх вэ гэсэн ойлгомжгүй асуудлууд гарч ирсэн./

УИХ-ын дэд дарга асан, төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Гомбожав - 2015.01.13

Үндсэн хуулиа судалж, мэдээгүйгээс иргэд эрхээ бүрэн эдэлж, хамгаалж чадахгүй байна

АИХ-ын дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж асан Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Гомбожавтай Ардчилсан шинэ Үндсэн хуулийн талаар илэн далангүй яриа өрнүүллээ.

-1992 оны Үндсэн хууль бол бүх ард түмний бүтээл мөн гэснийг өдгөө хүмүүс нэг л ойшоохгүй, бэлгэдлийн чанартай тодорхойлолт гэж хандаад байх шиг санагддаг. Үүний утга учрыг Та баримттай, тодорхой тайлбарлаж өгнө үү?
-1992 оны Үндсэн хууль бол Монголын нийт ард түмний оюун санааны бүтээл. АИХ-ын депутатууд ингэж тодорхойлно. Зарим хүн 1992 онд 430-аад депутат, 100 орчим хоног хуралдаад л Үндсэн хууль гаргасан гэж ярьдаг. Үнэндээ бол 1960 оны Үндсэн хуулийг шинэчлэх асуудал 1980-аад оны сүүлчээс яригдаж байсан бөгөөд тухайн үед МАХН-ын даргаар ахлуулсан комисс томилогдсон байв. Үүний дараа Ардчилсан хувьсгал ялснаас үүдэн Үндсэн хуулийг боловсруулах комиссын бүрэлдэхүүнд ч өөрчлөлт орсон. Тавих зорилго, агуулга, сэдэв ч өөр болсон. Тэр үеийн Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан юм. Тэр комисс Үндсэн хуулийн төслийг боловсруулаад, Улсын Бага Хурлаар хоёр ч удаа хэлэлцээд, дараа нь бүх ард түмнээр хэлэлцүүлэх ажлыг тэр үеийн Ардын Их Хурал, Улсын Бага Хурал, Засгийн газар, төрийн болон орон нутгийн төв байгууллагууд зохион байгуулсан. Би энд нэг тоо хэлье. Тухайн үеийн баримтуудыг сөхөж харвал Үндсэн хуулийн төслийг хэлэлцэхэд 900 мянга гаруй хүн оролцсон. Энэ бол сонгуулийн насныханы ихэнх нь юм. Мөн үүний тэн хагас нь буюу 415.428 хүн санал хэлж, 5177 санал ирүүлсэн байдаг.

-Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсгийн боловсруулсан Үндсэн хуулийн төсөл шат шатны хэлэлцүүлгийн дараа хэр их өөрчлөгдсөн бэ?
-5177 саналаас алийг нь авах, алийг нь авахгүй байх вэ гэдгийг судална гэдэг том ажил байсан. Үүнийг дэнслэхээр манай орны тэргүүлэх эрдэмтэн, мэргэжилтэн 90 хүнээс бүрдсэн ажлын 10 хэсэг байгуулагдаж байлаа. Анх “Их цааз” гэдэг нэртэй байсан, түүний бүлэг тус бүр дээр ажиллуулахаар дээрх тооны ажлын хэсэг байгуулсан юм.
Мөн бусад орны үндсэн хуулиудыг судалж, харьцуулсан. Хэлэлцүүлгийн явц зөвхөн дотоодод төдийгүй олон улсын хэмжээнд явагдсан юм. С.Зоригоор ахлуулсан парламентын бүлгийнхэн гадаадын эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн байгууллага болон олон улсын байгууллагынхан оролцсон хурал, семинарыг Монголд зохион байгуулсан. Тэр хурал, семинаруудад үндсэн хуулиар мэргэшсэн, дагнан судалгаа хийдэг гаднын нэртэй эрдэмтэн, судлаачид оролцож хэлэлцэн, санал, зөвлөгөө өгч байсан. Энэ мэтээр Монголын бүх ард түмэн, гадна дотнын тэргүүлэх зэргийн эрдэмтэн, судлаачид Үндсэн хуулийн төслийг шүүн, тунгааж баталснаар өнөөдөр мөрдөгдөж байна. Товчхондоо, нийт иргэдийн оролцоотой, хүн төрөлхтний оюун санааны дэвшилтэт ололтуудаас өөрийн орны нөхцөл байдалд тохируулан шингээсэн хууль болсон.
УБХ-аас өргөн барьсан тэр хувилбар АИХ-аар батлагдах хүртэл нэлээд өөрчлөлт орсон. Эдгээрээс тэмдэглэж хэлэхээр зүйл гэвэл, нийгмийн байгуулалынхаа хэлбэрийг сонгох гэж ес хоног хэлэлцэж байсан. Зарим нь парламентийн засаглалтай болно, нөгөө хэсэг нь ерөнхийлөгчийн засаглалтай байх нь зөв гээд. Үр дүнд одоогийн засаглалын хэлбэр буюу ерөнхийлөгчийнх ч биш, парламентийнх ч биш холимог хувилбар дээр тогтсон юм.

Ийгл ТВ, "Мэдээний Өрөө" - 2015.03.24




Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат хуульч Б.Чимид - 2013.01.14

Энэ бүгдийг хэлэх цаг нь болжээ

Үндсэн хуулийн ой тохиох бүрт сэтгүүлчид Б.Чимид гуайн эрэлд гардаг. Үндсэн хуулийн эхийг барьж, 20 гаруй жил түүнийгээ манаж, соён гэгээрүүлж ирсэн, дээр нь “мөлжүүр”-тэй ярьдаг учраас тэр юм. Ялангуяа, Үндсэн хуулийн өдрөөр үгийг нь сонсох ёстой хүмүүсийн ноён оргил нь Б.Чимид гэдэгтэй хэн ч маргахгүй байхаа.  Би энэ эрхэмтэй хэд хэдэн ярилцлага хийж байсан бөгөөд энэ удаа түүнийг эрж хайсангүй. Харин түүнтэй хийсэн ярилцлагуудаа нэхэж уншиж үзлээ. Хамгийн сонин нь  түүний хэлсэн үг өнөөдөр огт хуучраагүй, үнэ цэнээ огт алдаагүй байх юм. 
УИХ бол хүч түрэн  “чи би” гэж хэн чанга дуугарсан нь дийлдэг монгол бөхийн барилдаан шиг болсны, Төрийн ордон бол намын шийдвэрийг шивж гарын үсэг зурдаг газар болсны, Үндсэн хуулийн биш, Засгийн газрын хямрал улстөрд дээд төвшиндөө нүүрлэдэгийн  оношийг, бас яаж эмчлэх ёстойг  Б.Чимид гуай яг өнөөдрийг харсан шиг хэлжээ. Тэр битгий хэл, одоогийн МАН-ыг аль эрт хоёр салж, хуучнаараа үлдэх коммунимтууд нь дэлхийн коммунист ажилчны намд данслагдсан нэртэйгээ, шинэчлэгчид нь өөр нэрээр явахгүй бол харьж яваа нам ирж яваа цагийн дууг дуулах боломжгүй тухай дөрвөн жилийн өмнө ярьсан нь өчигдрийн  юмшиг шинээрээ байх.
Тиймээ, хэлж ярьсан нь өнөөдрийнх, хийсэн нь 2009 оны энэ ярилцлага таныг “хэрэггүй уншлаа” гэх харамсал төрүүлэхгүй гэдэгт итгэлтэй байна.  

Үндсэн хуулийг өөрчлөх бэлэн хувилбарууд - 2015.03.19

Төр өөрт нь тулгарсан хүндрэлтэй асуудлаа, шийдэл ололгүй мухардсан сэдвээ Үндсэн хуультай холбох болсоор удлаа. Уг нь Үндсэн хуулийн нөөц нь шавхагдаагүй, бололцоо нь дундраагүй гэдэг боловч “эцэг хууль”-ийг өөрчлөх санаачилга үе үеийн парламентаас гарч байсан. Энэ УИХ ч өмнөх замаа тойролгүй яг дайрч гарч байгаа нь Н.Батбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулснаас харагдана. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэгтэй энэ ажлын хэсэг ч тун эрчимтэй ажиллаж байна. Намрын чуулган завсарлаж, хаврын чуулганыг хүлээсэн энэ өдрүүдэд хуралдаж байгаа нь үүний илрэл болов уу. Ямар боловч Үндсэн хуулийг өөрчлөх “галт тэрэг” аль хэдийнэ хөдөллөө. Харин хүрэх зогсоолдоо очих эсэх нь л урдын адил эргэлзээтэй юм.

УИХ БА АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Энэ парламентыг байгуулагдсан цагаас л Үндсэн хуулийг өөрчилж болохуйц бүтэцтэй гэж улстөрчид, судлаачид тодорхойлж байлаа. Яагаад гэвэл, сонгуулиар аль ч нам олонхи болоогүйн дээр түүхэндээ анх удаа УИХ-д гурван бүлэг албан ёсоор байгуулагдсан. Мөн таван намын төлөөлөл, бие даагчид, 11 эмэгтэй гишүүн гээд тоочвол УИХ-ын өмнөх бүх бүрэлдэхүүнээс зөвшилцөл хамгийн сайн явах хувилбар нь энэ парламент ч юм шиг. Дээр нь сая хамтарсан Засгийн газар байгуулахдаа бүх намаа оролцуулсан нь парламентын зөвшилцлийг нэмэгдүүлэх хангалттай үндэслэл болсон. Хамтрахдаа ч намууд Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг дээр тохирч, гар бариад байна. Тиймээс л энэ УИХ-ыг бүрэлдэхүүний хийгээд улс төрийн нөхцөл байдлын хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохуйц гэж дүгнэсэн байх.
Хуулийн төсөл боловсруулж УИХ-д оруулах үүрэгтэй ажлын хэсгийн хувьд ч сонирхол татахуйц бүтэцтэй. 1992 онд шинэ Үндсэн хуулийг батлахад оролцсон АИХ-ын депутатуудаас долоо нь одоогийн УИХ-д сууж буй. Бүгд ажлын хэсэгт оржээ. Намаар нь хуваавал АН-ын Н.Батбаяр, Р.Гончигдорж, Л.Болд, С.Баярцогт, МАН-ын Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, МАХН-ын Л.Цог нар юм. Дээр нь нэмэгдээд ИЗНН-ын С.Оюун, МҮАН-ын Н.Батцэрэг хоёр орж, бүх намын төлөөлөл парламентад авсан суудлынхаа хувь хэмжээгээр ажлын хэсэгт багтаж чадлаа.
УИХ-ын хийгээд ажлын хэсгийн энэхүү бүтцээс гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч Үндсэн хуулийг батлахад оролцсон хүн. Шинэ Үндсэн хуулийг АИХ батлах үед хамгийн олон удаа үг хэлсэн гэгддэг түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад “эцэг хууль”-ийг өөрчлөх нь зөв ч юм шиг.
Бүрэлдэхүүний хувьд “боломжийн” гэж үнэлэгдээд буй энэ парламент Үндсэн хуулийг өөрчлөхдөө юун дээр анхаарах вэ гэдгийг ажлын хэсгийн гишүүн С.Оюун тодорхойлсон байсан. Тэрээр “Монгол Улсын Үндсэн хуульд бүхэлд нь өөрчлөлт оруулахгүй. Нэн тэргүүнд парламентын засаглалыг боловсронгуй болгох чиглэлд ажлын хэсэг голлож ажиллана” гэж тодотгосон.
УИХ-д өргөн баригдчихсан, одоо хэлэлцүүлгээ хүлээж буй Үндсэн хуулийг өөрчлөх бэлэн төслүүдийн ихэнх нь ч ийм агуулгатай байна лээ. Өөрөөр хэлбэл, УИХ-д өргөн барьчихсан Үндсэн хуулийг өөрчлөх зургаан төсөл бэлэн байгаа бөгөөд эдгээрийг нэг бүрчлэн танилцуулъя.

Ерөнхийлөгч асан П.Очирбат - 2015.04.22

Үндсэн хуулийг өөрчлөх захиалга нийгмийнх биш, намуудынх байдаг юм

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.ОЧИРБАТТАЙ ярилцлаа.

-Тантай Үндсэн хууль, Тавантолгой гэсэн хоёр сэдвээр ярилцъя гэсэн юм. Болох уу?
-Болно оо, болно.

-Сүүлийн үед Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар их ярих боллоо. Үнэхээр 1992 оны шинэ Үндсэн хуулийн нөөц бололцоо нь шавхагдчихаад байна уу?
-Манай Үндсэн хууль бол нэлээд урт хугацаанд үйлчлэх, их алс ирээдүйгээ харсан тийм хууль л даа. Ерөөсөө Монгол Улсад хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулна гэсэн зорилготой. Энэ бол их урт хугацаанд үргэлжлэх үйл явц. Түүнээс таван жилийн дараа, 10 жилийн дараа гээд тодорхой хугацаа тавиад төлөвлөгөө зохиодог шиг биш. Тийм учраас энэ бол их алс ирээдүйг харсан агуулгатай хууль гэдгийг хэлье.

-Нөөц нь шавхагдаагүй гэсэн үг үү?
-Үндсэн хуульд хугацаа тавьдаггүй юм. Би чамд хэдэн жишээ хэлье. Хүний эрхийг дээдэлсэн зарчим шинэ Үндсэн хуульд суусан. Хүний эрх гэдэг мөнхийн сэдэв биз дээ. Тодорхой хугацаанд хүний эрхийг хамгаалчихаад дараа нь больчихно гэж байхгүй. Үүн шиг эдийн засгийг бас холимог болгосон. Хүний эрхтэйгээ уяж шүү дээ. Төрийн өмчтэй, хувийн өмчтэй, ерөөсөө л өмчийг чөлөөтэй болгох зарчим сууж өгсөн. Өмч гэдэг бол хүн өөрийнхөө бүрэн эрхийг хэрэгжүүлэх баталгаа нь болдог юм байна. Өмчтэй болно гэдэг бусдаас хамаарал багатай болдог юм байна л даа. Чи социализмын үед ямар байсныг мэднэ биз дээ?

Saturday, November 14, 2015

Ерөнхийлөгч асан П.Очирбат, Ерөнхий сайдасан Д.Содном, Р.Амаржаргал нарын УРИАЛГА - 2004.06.21


Маргаашийн төлөө тунхаг - 2014.11.11

МАРГААШИЙН ТӨЛӨӨ ТУНХАГ

УИХ-ын дарга З.Энхболд,
УИХ-д суудалтай намуудын дарга нар танаа

ХАМТДАА СОНГОСОН БИДНИЙ ЗАМ

1990 оны цагаан морин жил монголчууд бид үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулж, дарангуйлал хүчирхийллээр биш, эрх чөлөөт хүмүүсийн эв зохицолд суурилсан ардчилсан замаар хөгжил дэвшилд хүрэх шинэ замд зориглон мордсон билээ. Хэн нэгний зааварчилга, тулгалтаар бус эрх чөлөөт хүмүүс, нийгэм өөрөө өөрийгөө зохион байгуулах энэ зам ямар амаргүй, хэчнээн ээдрээтэй болохыг бидний туулсан, бас туулж яваа түүх харуулж байна. Амаргүй зам, гэхдээ энэ бол монголчууд бидний сонгосон зам. Хамтдаа, хамгийн зөв гэж үзсэн сонголт. Монголчууд зөрчил тэмцлээсээ сургамж аван хатуужиж, хамтарч нягтарсан үедээ хүчирхэгжин өндийж, хагарч эвдэрсэн үедээ харийн хараат болж, өвдөглөн сөхөрч явсныг буурал түүх маань бидэнд сануулсаар байна. Өнөөдөр ч түүхийн энэ ээдрээ нугачаанд тулж ирэх олон сорилтын өмнө бид хамтдаа зогсож байна.

ХАМТДАА БИДНИЙ ХАРИУЛАХ ЁСТОЙ АСУУЛТ

Өнөөдөр Монголын улс төрд мухардал, хямрал бий болсон уу? Мухардал, хямрал тулгарсан бол энэ нь хувь улс төрчдийн алдаа онооноос гадна Үндсэн хууль дахь зарим зохицуулалттай холбоотой биш гэж үү? “Тийм. Үнэхээр тийм байна” гэдэг хариулт улс төрийн хатуу тэмцэл дунд эх орныхоо эрх ашгийн төлөө санаа зовниж яваа олон хүнд илэрхий болж байна. Үндсэн хууль дахь зарим зохицуулалтыг өөрчлөхөөс гадна Төрийн албаны тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулиудад зохих шинэчлэл хийж, хуулийн байгууллагын шинэчлэлийг тууштай үргэлжлүүлэх, улс орны эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх нь чухал байна. Хууль, бодлогыг батлаад тайвшрахгүйгээр тэдгээрийг хатуу итгэл үнэмшил, нэгдмэл хүсэл зоригтойгоор дагаж мөрдөхгүйгээр байдал сайжрахгүй нь харагдаж байна.

ХАМТДАА БИД ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ?

Дээр дурдсан хуулиудын хүрээнд дараах өөрчлөлтийг нэн түрүүнд хэрэгжүүлэх нь зүйтэй гэж бид үзэж байна. Үүнд:

Сайд нарын томилгооны эрх мэдлийг дэлхийн бусад парламентын засаглалтай орны жишгээр УИХ-аас Ерөнхий сайдад шилжүүлснээр УИХ сайд нарын томилгоогоор барьцаалан Засгийн газрын ажилд хутгалдах бус, гүйцэтгэх засаглалдаа хөндлөнгийн хяналт тавих эрх мэдлийн зөв хуваарилалттай болох. Ингэснээр УИХ-д бүлэглэл, фракц төрж Засгийн газрыг хүчгүйдүүлэх, төр улсыг тогтворгүйжүүлэх үндсэн шалтгааныг таслан зогсоож, парламентын засаглалаа улам төгөлдөржүүлэх.
Улс төрийн намууд, улс төрчдийн шууд нөлөөлөл, дарамт шахалтаас хамгаалагдсан, улс үндэстний хөгжил дэвшил, эрх ашигт үйлчилдэг, мэргэжлийн, эдийн засаг, хууль зүй, нийгмийн баталгаагаар хангагдсан тогтвортой төрийн албыг төлөвшүүлэх
Бүх шатны сонгууль, улмаар улс төр бүхэлдээ мөнгөнөөс хэт хамааралтай болох буруу тогтолцооноос зайлсхийж, сонгуулийн зардлыг бууруулах бодитой арга замуудыг хуульчлах.
Улс төрийн намуудыг иргэд, олон түмэнд нээлттэй, тэдний санаа бодлыг илэрхийлдэг бодлогын байгууллага болгон төлөвшүүлэх. Үүний тулд нэн түрүүнд улс төрийн намуудад төрөөс олгодог санхүүжилт, зарцуулалтыг хуулиар хатуу зааж, олон түмэнд нээлттэй тайлагнадаг тогтолцоонд шилжих.
Шүүх, хуулийн байгууллагад улс төрөөс хараат бус, авлигаас ангид, хууль дээдэлж ажиллах хатуу шаардлага тавьж, хүний эрх, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх.
Засаглалд нүүрлээд байгаа олон хямрал УИХ-ын үйл ажиллагаатай шууд холбоотой болохыг хүлээн зөвшөөрч, тулгамдсан эдгээр өөрчлөлтийг нэн даруй хийж, улс орны ирээдүйн тогтвортой хөгжлийн үндсийг өнөөдрөөс эхлэн бүрдүүлэх нь энэ удаагийн УИХ-ын түүхэн үүрэг гэж үзэж байна. УИХ-д суудалтай намууд, УИХ-ын нийт гишүүд улс үндэсний эрх ашгийн төлөөх энэ түүхэн харицлагаа бүрэн ухамсарласан нөхцөлд Засгийн газар хэрхэн бүрдэхээс үл хамааран хамтран ажиллах бүрэн боломжтой юм. Иймээс нэгэнт буй болсон улс төрийн намуудын үл итгэлцэл, фракцийн хуваагдлыг даван туулж, төр улсаа төвшитгөх зөвшилцлийн ширээнд суухыг УИХ-д суудалтай бүх намд уриалж байна. 2014 оны намрын чуулганыг засаглалын хямралыг даван туулах, улс төрийн тогтолцоогоо эрүүлжүүлэх их ажлын чуулган болгоцгооё!

Зэмлэл буруутгал, хагарал гомдол биш эвлэрэл уучлал, эв нэгдэл бол бидний зорилго. Бид юугаараа өөр юм гэдгээс илүүтэй, бид юугаараа нийтлэг юм гэдгээ эргэцүүлж нэг бодоцгооё! Эвдэх биш эвлүүлье. Нураах биш бүтээе. Ухрах биш урагшилъя.

УИХ-ын гишүүн:

М.Батчимэг, А.Бакей, Л.Гантөмөр, С.Дэмбэрэл,
Х.Тэмүүжин, Г.Уянга, Ц.Цолмон, Ж.Энхбаяр

Эх сурвалж: