Монгол Улсын Үндсэн хуультай холбоотой мэдээ мэдээлэл, судалгаа статистик, эрдэмтэн судлаач улс төрчдийн байр суурь бүрийг уншигч нартайгаа хуваалцахад оршино.
Wednesday, December 16, 2015
Хуульч, судлаач Д.Үүрцайх - 2015.11.27
ҮХ-ийн өөрчлөлтийг энэ агуулгаар нь хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй
Хуульч, судлаач Д.Үүрцайхтай Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлаар ярилцлаа.
- Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн төсөл УИХаар хэлэлцэгдэж эхэллээ. УИХ-ын гишүүдийн зарим нь “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад тохиромжгүй үе байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамж энэ УИХ-д байхгүй” гэж тайлбарлаж байгаа бол зарим нь “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон” гэж ярьцгааж байна. Ер нь Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага бий юу ?
- Цаг нь мөн үү, биш үү гэдэг бол хоёрдахь асуудал. Нийгмийн суурь гэрээ, Монгол улсын Тусгаар тогтнол, ард түмний бүрэн эрхийн баталгаа гэдэг утгаар нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ул суурьтай, судалгаатай хандах ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байна уу? Миний хувьд шаардлага байна гэж үзэж байгаа. Эхний ээлжинд төрийн эрх, мэдлийн хувиарлалтыг хяналт, тэнцвэртэй болгох. Ингэхдээ парламентын одоогийн хэт их эрх, мэдлийг болон хариуцлага хүлээдэггүй, эрсдэлд ордоггүй байдлыг засч, өөрчлөх шаардлагатай. Гэхдээ үүнийг өөрчлөх нэрийн дор төрийн эрх, мэдлийнхээ хяналт, тэнцлийн зарчмыг алдагдуулж нэг талд нь хэт их эрх мэдэл өгвөл үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд хор учруулах нөхцөл байдал үүсч болзошгүй.
- Үндсэн хуулийг өөрчлөх тохиромжтой цаг нь мөн үү?
- Үндсэн хуулийг өөрчлөхдөө УИХ-ын бүрэн эрхийн хугацааны төгсгөлд хэлэлцэх нь зөв үү гэдэг асуудал байна. Мөн улс төрийн болон хууль зүйн хувьд цаг хугацааны боломж байна уу гэдэг асуудал бий. Гэтэл Үндсэн хуулийнийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулах шатнаасаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчсөн байгаа юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд ард түмний бүрэн эрх, оролцоог хангах, ил тод байх гэж заасан байдаг. Иргэдийн оролцоог яаж хангах ёстойг хүртэл заасан байгаа. Тухайлбал, эрдэмтэн судлаач, улс төрийн намуудын байр, суурийг сонсох гэх мэтчилэн. Гэтэл энэ бүхнийг УИХ-аас томилогдсон ажлын хэсэг биелүүлээгүй, хангаагүй. Үүнийг бүгд мэдэж байгаа. Төсөл хаалттай байж байгаад УИХ-д өргөн баригдсан. Би хувь судлаачийнхаа хувьд олж үзэх гэж хичээсэн боловч чадаагүй байж байгаад өргөн барьсаны дараа нь олж уншсан. Нөгөөтэйгүүр ард нийтээрээ өргөн хэлэлцүүлж байж уг төслөө боловсруулах юм бол нийгмийн зөвшилцөл бий болно. Үндсэн хууль бол нийгэм ард түмэн нь төртэйгээ байгуулж буй гэрээ учир нийгмийн зөвшилцөл дээр тулгуурлаж хийх ёстой байсан. Гэтэл ард иргэдтэйгээ зөвшилцсөнгүй. Тиймээс уг хуулийн төсөл хүлээн зөвшөөрөгдөх чанараа олж авч чадаагүй боломжгүй болжээ.
Үндсэн Хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа - 2014.01.13
Үндсэн хуулийг өөрчлөх цаг болсон байхыг үгүйсгэхгүй
Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны түүхт 22 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаатай ярилцлаа.
-Танд Үндсэн хуулийн өдрийн баярын мэнд хүргэе. Одоогоос 22 жилийн өмнө батлагдсан ардчилсан Үндсэн хуулийн үнэ цэн, ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ. Өнөөдөр Үндсэн хууль маань ямар байдалтай байна вэ, хэрэгжиж чадаж байна уу?
-Ардчилсан Үндсэн хууль, шинэ үндсэн хууль гэж томъёолоод байгаа. Буруу ч зүйл биш. Яагаад гэвэл 1992 оноос бодит, жинхэнэ ардчиллын үзэгдэл бий болсон. Тийм учраас бусад хуулиудаасаа ялгахын тулд Ардчилсан Үндсэн хууль гэж ярьж байгаа. Үндсэн хууль өөрөө эрх зүйн үзэл суртлын баримт бичиг. Ардчилал гэдэг бол өөрөө үзэл суртал. Тийм учраас үзэл суртал талаас нь товойлгоод ярьж байхыг үгүйсгэхгүй.
Энэ Үндсэн хууль бол өмнөх Үндсэн хуулиудаасаа ялгаатай. Энэ талаар түүх ярих боломжгүй учраас одоогийн Үндсэн хууль ямар ач холбогдолтой, үзэл сурталтай юм гэдгийг товч ярья. Үндсэн хууль нь хүн, нийгэм, төр гурвын харилцааг зохицуулж байх ёстой. Энэ гурав зөв, тэнцвэртэй харилцаж байвал Үндсэн хууль болоод, бүтээд байна гэсэн үг.
Үндсэн хуулийг ард түмэн өөртөө зориулж зохиосон учраас үүнийхээ үр шимийг хүртэх ёстой. Хамгийн эхлээд Үндсэн хуулийнхаа зүйл заалт, утга санааг өөртөө хэрэглээд, эрүүл оршин ёстой. Боловсролтой, эд хөрөнгөтэй байх ёстой. Энэ бол Үндсэн хуулиасаа олж авах зүйл.
Үндсэн хууль нэгдүгээрт, бусад хуулиар дамжиж хэрэгжинэ. Тийм учраас бусад хууль Үндсэн хуулийнхаа үзэл санааны дагуу гарч байх ёстой. Хоёрдугаарт, Үндсэн хууль өөрөө шууд амьдралд хэрэгжих ёстой. Тэгэхээр Үндсэн хууль нэгэнт утга зохиолын бүтээл, хавтастай ном юм чинь ширээн дээр байгаад байвал байгаад л байна. Хэн салхи оруулах вэ гэхээр нөгөө албан тушаалтан, иргэн маань өөрөө уншаад, “Энэ миний авах ёстой, хүртэх ёстой зүйл байна. Энэ буруу байна” гэдгийг ойлгох хэмжээнд байх ёстой. Тэгэхээр иргэдийн улс төрийн соёл, эрх зүйн ухамсар дээшлэх хэмжээгээр Үндсэн хуулийн биелэлт сайжирна. Түүнээс биш нэг өдөр ой тэмдэглээд, эсвэл Үндсэн хуулийг хэвлэж, тараагаад Үндсэн хууль хэрэгжихгүй.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин - 2015.12.07
Ерөнхий сайд хэзээ ч супер эрх мэдэлтэй болж чадахгүй
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа. Тэрээр шинэчлэлийн Засгийн газарт Хууль зүйн сайдаар ажиллаж, эрхзүйн шинэтгэлийг үе шаттайгаар эхлүүлсэн нэгэн. МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшлахын зэрэгцээ Үндсэн хуулийн талаар 15 орчим жил судалгаа хийсэн. 2008 онд УИХ-д анх сонгогдсон гэдгээрээ улстөрчийн хувьд шинэ харагдах ч салбарынхаа асуудлаар “нэг ангийнхаа” хуучцуултай ана мана мэтгэлцдэг, хуульчийнхаа хувьд боловсрол зузаанд тооцогдох нөхөр.
Бид энэ удаа түүнтэй Үндсэн хуулийн өөрчлөлт, өмнө нь сайд байхдаа эхлүүлсэн эрхзүйн салбарын шинэтгэл болоод бусад сэдвээр ярилцлаа.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал парламентын түвшинд маргаантай байна. Үндсэн хууль судлаач хүнтэй уулзсаных энэ талаар асуух ёстой болов уу. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь одоо мөн үү? Үнэхээр өөрчлөх хэрэгцээ, шаардлага байна уу?
-Хүмүүс аз жаргалтай, тайван, эрсдэлгүй, эрх чөлөөтэй амьдрахын тулд түүнийгээ хамгаалах нүдэнд харагддаггүй шилэн байшинг хуулиудаар бий болгодог. Тэр харагддаггүй шилэн байшингийн суурь, араг яс нь Үндсэн хууль. Үндсэн хууль өөрөө зорилго биш, зорилго нь хүмүүс өөрсдөө юм. Хүмүүсийн төлөө Үндсэн хуулийг хийсэн учраас хүн бүр амьдарч байгаа тухайн цаг үедээ Үндсэн хуулиа өөрсдөө сайжруулж, засч янзалж байх ёстой. Бусад улс орнуудын туршлагыг судлаад үзэхэд 20-25 жил тутамд Үндсэн хууль шинэчлэгдэж, сайжирч байх ёстой гэж үздэг юм билээ. Тэгэхээр 1992 онд батлагдсан манай Үндсэн хуульд ч шинэчлэл хийх цаг нь болсон. Би өөрөө энэ чиглэлээр олон жил судалгаа хийсний хувьд хэлэхэд 1992 оны Үндсэн хууль бол нийгмийн суурь харилцааг тогтвортой зохицуулах гэхээсээ илүүтэй шилжилтийн маягийн Үндсэн хууль байсан. Шилжилтийн маягийн Үндсэн хуулиар бид 25 жил явлаа. Одоо шинэ нийгмийнхээ суурь харилцаа, үнэт зүйл, зарчмуудыг илүү тодотгож бэхжүүлсэн, хөгжил дэвшилд дэмжлэг үзүүлэхүйц, бидэнд тулгарч буй шинэ сорилтуудыг даван туулахуйц өөрчлөлт хийх шаардлага бол байна. Цаг нь болсон, болоогүй, энэ хүмүүс хийж чадна, чадахгүйн тухай асуудал биш. Цаг үе болгон өөрсдийн асуудлаа хэлэлцэж, дүгнэж, асуудлыг шийдэх хувилбараа дэвшүүлж явах ёстой. УИХ-аар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцүүлэхээр оруулж ирж байгааг би хувьдаа дэмжиж байгаа. Гэхдээ яаран батлая, цаг нь болоогүй гэх хоёр туйлшралаасаа гараад агуулга, шинэчлэх үзэл баримтлалынхаа талаар олон нийтийн хэлэлцүүлгийг маш идэвхтэй явуулах ёстой гэж үзэж байгаа.
УИХ дахь АН-ын Бүлгийн хийсэн судалгаа - 2015.12.07
Үндсэн хуулийн талаар ард иргэдээс асуух эсэх талаар авсан судалгааны дүнг намаас гишүүдэд танилцууллаа.
Ардчилсан нам ард түмнээс асуух саналыг гаргаад байгаа. Ард нийтээс асуух санал асуулгын талаар судалгаа явуулахад
- Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг өөрчлөхийг 72.6 хувь,
- Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ард түмнээсээ асуухыг 80.7 хувь,
- Сумын Засаг даргыг иргэдийн дундаас нэр дэвшүүлж, нийт иргэдийн саналаар сонгодог болохыг 91.8 хувь,
- Аймгийн Засаг даргыг ИТХ-аасаа сонгохыг 39.6 хувь,
- УИХ-ын гишүүдийн 25 хувь нь гарын үсэг зурж Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцдэг одоогийн тогтолцоог халж 51 хувь болгон өөрчилж, Засгийн газрын тогтвортой байдлыг хангах асуудалд 71 хувь,
- 3-4 сайд нь УИХ-ын гишүүн байхыг зөвшөөрч давхар дээлтний тоог цөөрүүлэхийг 76.8 хувь,
- Аймгийн төвүүдийг хот болгох асуудалд 67.8 хувь,
- Шүүх прокурорын үйл ажиллагааны бие даасан байдлыг хангахыг 53 хувь,
- УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг 15.4 хувь,
- Сонгуулийг таван жилд нэг удаа явуулахыг 51 хувь нь “зөв” гэж хариулсан байна.
Ардчилсан намын бүлэг УИХ-ын сонгуулийн саналын хуудас дээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтүүдээ нэг бүрчлэн бичээд ард иргэдээс авах санал асуулгыг зэрэг явуулах нь зүйтэй юм гэсэн саналын талаар ярилцаж байна.
Эх сурвалж:
Үндсэн хууль судлаач О.Мөнхсайхан - 2015.12.07
Засгийн газрыг яаж байгуулах, УИХ ямар хариуцлага хүлээхийг Үндсэн хуулиар нарийвчлан зохицуулъя
2015 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ төсөлд анализ хийж үзэхэд зарим улс төрчдийн “засаглалын хямрал” гэж нэрлээд буй гүйцэтгэх эрх мэдлийн тогтворгүй, үр нөлөөгүй, тарамдсан байдлыг шийдвэрлэхэд чиглэсэн дэвшилтэд зохицуулалт оржээ. Гэвч, Засгийн газрыг байгуулах ажиллагааг нарийвчлан зохицуулаагүй, Засгийн газарт итгэл үзүүлээгүй бол УИХ тарах эрсдэлийг бий болгоогүй нь төслийн хамгийн сул тал гэдгийг энэ нийтлэлээр харуулна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан миний бие "1992 оны Үндсэн хууль бол анхны ардчилсан, жинхэнэ Үндсэн хууль," "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хуульд нийцсэн байхын зэрэгцээ судалгаанд үндэслэсэн байх ёстой" гэсэн гарчигтай ярилцлагуудыг өгч байсантай танилцана уу.
Улаанбаатар бодлогын судалгааны төвийн захиалгаар бидний хэсэг судлаачид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хөндөгдөж буй асуудлуудыг судалсан тухай өмнө өгүүлсэн. Энэ багт миний бие засгийн газрыг байгуулах асуудлыг парламентын болон хагас ерөнхийлөгчийн засаглалтай 21 улсад хэрхэн зохицуулдаг талаар харьцуулж судалсан. Англи, Япон, Герман зэрэг ардчилал бэхэжсэн улсууд, мөн Польш, Чех, Эстон зэрэг ардчилал руу харьцангуй амжилттай шилжиж буй пост социалист улсуудыг хамруулсан юм. Энэ нийтлэл уг судалгаанд тулгуурласан болно.
Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат - 2015.12.01
Улс удирдаж чадахгүй байгаа хүмүүс Үндсэн хууль өөрчилж чадна гэж үү?
Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбаттай уулзаж ярилцлаа.
-Үндсэн хуулийг өөрчлөх асуудал олны анхаарлын төвд байна. 20 гаруй жилмөрдсөн “Эцэг хууль”-ийг өөрчлөх цаг хугацаа болсон уу?
– Эрх мэдлээ булаацалдаж, монгол төрийг сульдаасан эрх баригчид өөрсдийн бий болгосон улстөрийн хямралаа Үндсэн хуулийн хямрал мэтээр сурталчилж, явцуу эрх ашигтаа тохируулж ээлжит халдлагаа хийхээр улайрч байна. Хэдийгээр Үндсэн хуулинд өөрчилж сайжруулчихмаар зарим зүйл, заалт байгааг үгүйсгэхгүй чөөрчлөх цаг нь одоо биш, өөрчлөх хүмүүс нь эд нар биш. Улс удирдаж чадахгүйбайгаа хүмүүс Үндсэн хууль өөрчилж чадна гэж үү. 2000 оны дордуулсан 7 өөрчлөлтийн балаг арилаагүй, хуйвалдаан хийж, гүйцэтгэсэн намууд, хүмүүс улстөр, ёс суртахууны хариуцлага хүлээгээгүй байхад дахин Үндсэн хуулиар тоглохоор санаархаж буйг ард түмэн хэрхэвч хүлээн зөвшөөрөх ёсгүй.
-Та энэ өөрчлөлтийг дэмжихгүй байгаа юм байна.Таны бодлоор тэр өөрчилж сайжруулчихмаар зүйл, заалт юу вэ?
– Гарцаагүй хийх зарчмын өөрчлөлт бол ард түмний бүрэн эрх буюу нийтийн эрхийн зүйл, заалтыг нэмж оруулах асуудал юм. Ингэснээр эх орон, ард нийт, хувьхүний эрх ашиг зөв эрэмблэгдэнэ. Энэ нэмэлтийг хийснээр төрийн нэрээр эзэнгүйддэг нийтийн өмч, газар, баялаг, үндэсний валют хамгаалагдах, үнэлэгдэх эрх зүйн орчин жинхэнээсээ бүрдэнэ. Ард түмнээсээ асуугаад парламентын засаглалыг сонговол хоёр танхимтай байхасуудлыг нэг тийш шийдвэрлэж, сонгодог парламентын жишгээр Ерөнхий сайдын бүрэн эрхийг өргөжүүлж, УИХ-ын гишүүний бүрэн эрхэд эргүүлэн татах зэрэг хариуцлагын механизмуудыг нэмж, Ерөнхийлөгчийн институтыг байлгасан тохиолдолд засаглалын шинжтэй эрх мэдлийг нь хумиж, төрийн хүндэтгэл, бэлгэдлийн агуулгаар нь үлдээх хэрэгтэй. Шүүх, прокурор, АТГ-ын томилгооноос үүдэлтэй эмзэг байдлыг арилгаж, Цэцийнхэм хэмжээ тогтоож, жижиг УИХ шиг ажилдгийг таслан зогсоож, шүүх эрх мэдлийнхүрээнд оруулбал зохино. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд хот, бүсийн статусыг нэмж баталгаажуулах шаардлагатай. Эрх мэдлээ булаацалдаж Үндсэн хуулиа өөрчлөх гэж өөрчлөхийн оронд энэмэтчлэн олон жил яригдсан, нийгэм хүлээн зөвшөөрсөн өөрчлөлтүүдийг хийвэл тустай юм даа.
Академич, хуульч С.Нарангэрэл - 2015.12.02
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг шинжлэх ухааны үүднээс дэмжих боломжгүй
“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлт ба шинжлэх ухаан” онол, арга зүйн хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Тус хэлэлцүүлгийг Шинжлэх ухааны Философийн хүрээлэнгийн хуулийн салбар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн, судлаачид хамтран зохион байгуулсан аж. Энэ үеэр академич С.Нарангэрэлтэй ярилцлаа.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар гадуур янз бүрийн л яриа гарч байна. Харин энэ удаа эрдэмтэн судлаачид байр сууриа илэрхийлж байгаа нь зөв байх. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар та ямар бодолтой явна вэ?
-УИХ-ын нэр бүхий 40 гаруй гишүүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьчихлаа. Өргөн барина гэдэг бол үндсэндээ албан ёсны болж хэлэлцүүлэг хийхэд бэлэн болсон хэрэг юм. Бид хэлэлцүүлгээрээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд шинжлэх ухааны дүгнэлт, шүүмж гаргах гол зорилгыг агуулсан. Юуны өмнө яг төсөлд бол урьдчилаад эрдэмтэд, судлаачдын дүгнэлтийг аваагүй юм билээ. Тийм учраас бид санал дүгнэлтээ зайлшгүй өгөх шаардлагатай.
Баабар - 2015.11.30
"ӨДРИЙН СОНИН"
2015.11.30
1990 оны хувьсгалын ид үед шинэ Үндсэн хууль боловсруулах комисс тухайн үеийн АИХ-ын даргаар ахлуулан байгуулагдсан юм. Комиссын бүрэлдэхүүнд тухайн үед байгуулагдсан улс төрийн намууд төдийгүй нийгмийн янз бүрийн бүлэглэлийн эрх ашгийг төлөөлсөн байгууллагын төлөөлөгчид багтсан. Уг комисс жил хагас ажиллаад шинэ Үндсэн хуулийн төслөө Улсын бага хуралд хүлээлгэж өгсөн. Үүнийг УБХ цааш нь Ардын их хуралд өргөн барьсан. 430 гишүүн бүхий АИХ үүнийг 76 хоногийн турш хэлэлцээд 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталснаар Монгол Улсын түүхийн нэгээхэн шинэ хуудас нээгдсэн билээ.
Энэ нь Монголын дөрөв дах Үндсэн хууль байлаа. Яг үнэндээ бидэнд төр нийгмийн байгууламжийн зураглалыг бие даан боловсруулж хуульчилсан туршлага бараг үгүй байв. Анхны Үндсэн хуулийг Коминтерний төлөөлөгч асан Ринчино, Рыскулов нар би хийсэн, би хийсэн хэмээн хоорондоо маргалдаж улмаар хүчтэй муудалцаж байлаа. 1940 оны Үндсэн хууль нь 1937 оны Сталины Үндсэн хуулийн санаагаар зохиогдсон зөвлөлтүүдийн бүтээл байв. Хөрөнгө хурааж мал нийгэмчилснээр БНМАУ нь хувийн өмч гээч юм огт үгүй нийгмийн шинэ хэлбэрт орлоо гэж үзээд зохиогдсон. 1960 оны Үндсэн хууль нь хууль эрхийн хувьд хүчин төгөлдөр бус байжээ. Юу гэвэл тухайн үеийн Ардын их хурал үүнийг батлаагүй. Дивтаат нөхөд эсэргүүцээд батлаагүй юм биш, хэлэлцэх явцад нь Цэдэнбал үүнийг дахин засварлах хэрэгтэй гэж буцааж аваад ноороглон засварласан боловч түүнээ дахин албан ёсны хууль тогтоох байгууллагаар оруулалгүй тэр чигт нь “мартчихсан” юм.
Төрийн өндөрлөгүүд зөвшилцөлд хүрчээ, харин улстөрчид...
Б.ӨНӨРТОГТОХ
2015 ОНЫ 12 САРЫН 2
Н.Батбаяр нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төсөл болон Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нийгмийн сүлжээнд анхаарал татсан сэдэв болоод байгаа.
Улстөрчдийн талцал хуваагдлын шалтгаан болж буй ч улс орны хэмжээнд зайлшгүй хийх ёстой энэ том шийдвэр өнөөгийн танхимд тухалж буй 76 хүнийг хэн нь хэн бэ гэдгийг нэг ёсондоо харуулж буй. Дордохын долоон өөрчлөлтөөр эхэлсэн эцэг хуулийн зөрчил, засаглалын хямралд хүргэж буй том өөрчлөлтийг хийх хүсэл сонирхол энэ танхимд буй 76 хүний хэдэд нь байна вэ гэдэг нь бас л сонирхол татах сэдэв.
Монгол Улсын Үндсэн хууль 23 жилийн өмнө батлагдахдаа тийм төгс төгөлдөр байсан уу гэвэл тийм биш. Суурь үндэс нь сайн болсон ч жил тутам өөрчлөгдөж буй нийгмийн хөгжил, хүмүүсийн сэтгэхүй оюуны хөгжлийг зарим талаараа гүйцэж чадахгүй хоцрогдож байсан гэдгийг судлаачид дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг.
ХҮН-ын нарийн бичгийн дарга, эрх зүйч Т.Бат-Оргил - 2015.12.02
Үндсэн хуулийг тооцоо, судалгаанд тулгуурлаж өөрчилдөг
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл тойрсон асуудлаар Хөдөлмөрийн үндэсний намын нарийн бичгийн дарга, эрх зүйч Т.Бат-Оргилтой ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлтэй та танилцсан байх. Зарим заалт нь нэлээд шүүмжлэл дагуулаад байна л даа.
-Аливаа юм хөгжиж, дэвшиж байх нь зүйн хэрэг. Гэвч өөрчлөлт болгон сайн болдоггүй. Үндсэн хууль бол үндэсний хэмжээний асар том, тулгуур бичиг баримт. Тиймээс хэрхэн сайжруулах вэ гэдгээ бодох ёстой. Онолын үндэс, практик судалгаа, тоо баримттай, мэргэжлийн хүмүүсийн маш өргөн оролцоотой хэлэлцүүлэг хийж, үндэсний хэмжээнд зөвшилцөж байж л Үндсэн хуулийг өөрчлөх учиртай. Гэвч УИХ-аас байгуулсан ажлын хэсэгт мэргэжлийн хүмүүсийг оруулсангүй. Эрх мэдлээ өргөтгөх хуулийг УИХ өөрөө санаачилсан нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчиж байна. Журмын тухай хуулийг зөрчиж өөрчлөлт хийвэл төрийн эсрэг гэмт хэрэг болно. Ийм чухал ажлын хэсгийг яагаад олон нийтэд нэр хүнд муутай Н.Батбаяр гишүүнээр ахлуулсныг ойлгоогүй. Тооцоо, судалгаанд суурилж өөрчилдгөөс биш, хэн нэг бөөгийн төсөөллөөр үүнийг хийхгүй.
Үндсэн хуулиа сайжруулахын тулд эрх мэдлийн хуваарилалт хаана, яаж гажуудсаныг тогтоох ёстой. 25 жилийн туршлага байгаа учраас бид судалж, баримтаар нотолж байж өөрчлөх саналаа үндэслэлтэй дэвшүүлэх нь зөв. Эрүүл мэндийн салбарыг яаж өөрчлөх вэ гэдгийг энгийн иргэдээс асуувал тоймтой зүйл ярихгүй. Тогтолцоо ингэж гажуудсан учраас ингэж өөрчилбөл арилна гэдгийг зөвхөн мэргэжлийн, тэр дотроо захиргааны шинжлэх ухаан, системээ мэддэг хүмүүс л ярьж чадна.
Монгол Улс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гурван хэлбэрийн засаглалтай. Гэтэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг үгүйсгэсэн. Парламент 99 гишүүнтэй байна гэдэг тоог ямар судалгаа, тооцоонд үндэслэж гаргасан нь тодорхойгүй. Олон улсын жишигт бол хүн амын гуравдугаар зэргийн язгуураар тооцож энэ тоог гаргадаг.
МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл - 2015.12.02
Үндсэн хуулийг цэгцлэх ёстой
-Сонгуулийн дараа цэгцтэй ажиллаж чадах төртэй болж чадахгүй бол сонгууль хийхийн утга учир байхгүй-
МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэлээс дараах тодруулгыг хийлээ.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг дэмжиж байгаа юу. Бодлогын нам болж төлөвших ёстой гэж үзэж?
-Улс төрийн намуудын тухай хуулийг цаг алдалгүй хэлэлцэх ёстой. Харамсалтай нь, хугацаа алдаж орж ирлээ. Яагаад гэвэл энэ хууль Сонгуулийн хууль болоод бусад хуульдаа нөлөөлнө.
Өөрчлөлтийн хувьд нам бодлогын нам болж төлөвших ёстой гэсэнтэй санал нэгдэж байгаа. Одоо масс нам голлож байна. Массын тогтолцоо нь аль болох хүний хүчин зүйлээс хамааралтай, маш олон гишүүнчлэлтэй болдог. Бодлого ярих ерөөсөө хамаагүй. Нам нь гишүүдээ барьцаалдаг, гишүүн нь намаа барьцаалдаг. Гишүүддээ барьцаалагдсан нам үндэсний хэмжээнд бий болсон сүлжээгээ байнга тэжээх шаардлагатай. Ингэхийн тулд асар их мөнгө хэрэгтэй болдог. Төрийн албанд өөрийнхөө боловсон хүчнийг байршуулаад тодорхой эрх мэдэлд хүргээд, тэр эрх мэдлээрээ дамжуулж намаа санхүүжүүлэх ажлыг хийдэг. Тийм учраас массын намууд бодлогын нам болж өөрчлөгдөх нь чухал.
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ БОЛОН ҮЙЛ ЯВДАЛ, ЦАГ ХУГАЦААНЫ ДАВХЦАЛ
ДАШБАЛБАРЫН МӨНГӨНДАЛАЙ
2015.12.01
“Өдрийн сонин”-ы 1999 оны арванхоёрдугаар сарын 25-ны дугаарт “Үндсэн хуульд анх удаа өөрчлөлт орууллаа” гэсэн чуулганы сурвалжлага эхний нүүрт нийтлэгдсэн нь шарласан хуудаснаа түүх болон үлджээ. Үндсэн хуулийг өөрчлөхөөр ярьж буй энэ цаг мөчид сошиал ертөнцөөр 1999 онд Үндсэн хууль өөрчилсөн мэдээлэлтэй “Өдрийн сонин”-ы тэр өдрийн дугаарыг нэгэн уншигч дэлгэсэн нь анхаарал татав. Олон хүн тэр үеийн Үндсэн хуулийн өөрчлөлт одоогийн өөрчлөх гэж байгаа хувилбарын тухай сэтгэгдлээ бичиж бүтэн өдрийн сэдэв болж орхив. Тэр үед радио, телевизээр энэ тухай мэдээлэл гарч байсан нь дамжиггүй. Гэхдээ зарим нь мэдээллээ устгаж, заримыг нь фондонд ганц нэг хувь хадгалан үлдсэн байдаг. Үүнийг жирийн нэг уншигч, үзэгч олон жилийн дараа дахин олж үзэхэд тийм ч амар биш, ер нь л бүтэхгүй болов уу. Харин сонин олон мянган хувь хэвлэгдэн, цагаан дээр хараар баримт болон уншигч, захиалагчдын гар дээр үлдсэн төдийгүй, номын санд ч дугаар бүрээрээ хадгалагдсан байдаг. Тухайн үед “Өдрийн сонин” 25000 хувь хэвлэгдэж байлаа. Үндсэн хуульд ямар өөрчлөлт, ямар хугацаанд оруулж байсныг бидний ихэнх нь мартчихсан байхад өнгөрсөн он жилүүд, тэр үед өрнөж байсан үйл явдлууд ингэж л сонины шарласан хуудаснаа түүх, он цагийн гэрч, баримт болон үлддэг аж.
Хуулийн багш Г.Цэрэнжамц - 2015.11.16
Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх УИХ-д байхгүй
Сайн байна уу? та таньд энэ өдрийн мэнд хүргье. Та эхлээд манай уншигчидад өөрийгөө танилцуулаач.
Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Намайг Г.Цэрэнжамц гэдэг. Монголын Үндэсний Их Сургуулийн Хууль зүй удирдлдагын сургуульд 4 дэх жилдээ багшилж байна.
Та ямар хичээл орж байгаа вэ?
Анх багшилж эхлээд Үндсэн хуулийн эрх зүй орж байгаа энэ хичээлээр мэргэшхийн тулд судалгаа хийж Магистрын дипломын ажлаа Төрийн эрх мэдэл хувиарлах онол: хэрэгжиж буй практик онцлог сэдвээр хамгаалсан энэ сэдэв маань Үндсэн хуулийн эрх зүйн онолын асуудал л даа. Энэ жил Докторын 2 дугаар курсдээ сурж, Үндсэн хуулийн эрх зүйгээр судалгаа хийж байна.
Үндсэн хууль гэж юу вэ?
“Үндсэн хууль” хэмээх ухагдахууны үүсэл, хөгжил нь 200 гаруй жилийн түүхтэй бөгөөд үүгээрээ хүн төрөлхтний төрт ёс, эрх зүйн түүхэнд асар их үүрэг гүйцэтгэсээр ирсэн эрх зүйн үндсэн эх сурвалж юм. Үндсэн хууль нь “Constitutio” гэсэн латин гаралтай “тогтоох” гэсэн үгнээс үүсэлтэй бөгөөд эртний болон дундад зууны соёл иргэншлийн үед “Эзэн хааны зарлиг” гэсэн утгаар хэрэглэгдэж байсан бол хөрөнгөтний засаглал тогтсон тэр үеэс эхлэн улс төр, эрх зүйн практикт бодитой хэрэгжиж, “Тулгуур хууль” гэсэн бодит утгаараа хэрэглэгдэх болжээ. Анх 1787 онд АНУ-д, 1791 онд Францад Үндсэн хуулийг батлан гаргасан явдал нь Үндсэн хуулиар хязгаарласан засаглалыг хөгжүүлэх үндэс болж, өнөөдөр дэлхийн дийлэнх улс орон өөрийн орны нийгэм, улс төр, эдийн засаг, төрийн тогтолцоо, иргэдийн эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлсэн тулгуур хуультай болж чаджээ.
Үндсэн хууль нь явцуу утгаараа парламентад өөрт зориулагдсан хууль юм. УИХ-н гишүүн хүний ширээний өврийн дэвтэр Үндсэн хууль байж аливаа хууль тогтоомжийг зөвхөн Үндсэн хуульд нийцүүлэн батлуулахын төлөө өөрийн мэдлэг чадвараа зориулах ёстой бөгөөд түүнд үл нийцсэн хууль тогтоомжийн үйлчлэлийг таслан зогсоож байхад парламентад ёсны үндсэн үүрэг, хууль зүйн утга агуулга оршдог. Үндсэн хуулиас болоод төрийн байгууллага, албан тушаалтнууд дур зоргоороо авирлаж чадахгүй байгаа бол Үндсэн хууль үүргээ сайн биелүүлж байгаа хэрэг юм.
Үндсэн хууль судлаач О.Мөнхсайхан - 2015.11.13
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хуульд нийцсэн байхын зэрэгцээ судалгаанд үндэслэсэн байх ёстой
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт олон нийт, судлаачид, улс төрчдийн яриа, мэтгэлцээний гол сэдэв болоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ талаар судлаачийн байр суурийг хүргэх үүднээс МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор О.Мөнхсайханд анх хандахад тэрээр эхлээд Үндсэн хуулийнхаа ач холбогдол, нийгэмд гүйцэтгэж ирсэн үүргийг ярих хэрэгтэй гэж хэлсэн юм. Тиймээс, доктор О.Мөнхсайхан “1992 оны Үндсэн хууль бол анхны ардчилсан, жинхэнэ Үндсэн хууль” гэсэн гарчигтай ярилцлагыг 2015 оны 4-р сарын 14-нд өгч хэвлүүлсэн. Тэгвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьсан учраас төслийн талаар түүнээс хоёр ярилцлага нэмж авсан. Эхнийхийг нь өнөөдөр нийтэлж, дараагийн ярилцлагыг ойрын өдөрт та бүхэнд хүргэх болно.
-Урилгыг хүлээн авч ярилцлага өгч байгаад баярлалаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь хуульчилсан журмыг зөрчиж байна гэх судлаачид, улс төрчид байна. Эндээс яриагаа эхлэх үү?
-2015 оны 11-р сарын 6-ны өдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ард нийтээс санал асуулга авах тогтоолын төслийн хамт УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн барьсан. Энэ төсөл нь хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн. Нэгд, оролцоог хангаагүй нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.1-ийг зөрчсөн. Төслийн танилцуулгад судлаачдын саналыг авсан гэж бичсэн боловч саналаа өгсөн судлаач хэн бэ гэдэг нь мэдэгдэхгүй байгаа. Хоёрт, уг хуулийн 8.1-т заасан “УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санаачилга гаргахдаа УИХ-ын бүрэн эрхийн хугацааг сунгахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг 5 жил байна гэж бичжээ. Хуулийн илэрхий хориглолтыг үл тоосон. Гуравт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил нь дур зоргын байж болохгүй гэсэн уг хуулийн 5.1.4-ийг зөрчсөн.Дур зоргын биш гэдэг нь нэг талаар хуульд нийцсэн байх, нөгөө талаар үндэслэлтэй хандах гэсэн үг. Хууль яаж зөрчсөн талаар түрүүн хэлсэн. Мөн, судалгаа, үндэслэл нь тодорхойгүй зохицуулалт олон байна. Жишээ нь, Эх хууль, 9 яам, УИХ-ын 99 гишүүн гэдэг ч юм уу 9-ийн тооны билэгдлийг бодож оруулсан гэх зүйлс оржээ. Ардчилсан нийгэмд Үндсэн хуулиа ийм юм хэлж өөрчилдөггүй. Уг нь, эдгээр өөрчлөлтийн судалгаа, үндэслэл юу вэ гэдгийг хэлэлцэх ёстой л доо. Дөрөвт, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 13.1-ийг зөрчсөн төсөл оруулсан. Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш30-аас доошгүй хоногийн дараа санал асуулга явуулна гэснийг зөрчиж, Ажлын хэсэг 11-р сарын 6-нд төслөө өргөн барьчхаад УИХ-ын шийдвэр ч гараагүй байхад 20-хон хоногийн дараа буюу 11 сарын 26-нд санал асуулга явуулна гэсэн. 30 хоног өгч байгаа нь иргэд ямар өөрчлөлт хийх гэж байгаа талаар мэдээлэл олж авах, бодох, саналаа солилцох, мэргэжилтнүүдийн байр суурийг сонсоход зориулагдсан юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу төслийн 1-р хэлэлцүүлгийг хийж УИХ-ын хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3-оос доошгүйн саналаар, 2-р хэлэлцүүлгийг хийж УИХ-ын нийт гишүүдийн 3/4-өөс доошгүйн саналаар дэмжсэний дараа санал асуулга явуулах зохицуулалттай. Гэтэл, эдгээр хэлэлцүүлгээ ч хийгээгүй байж санал асуулга явуулах төсөл өргөн барьчихсан нь энэ өөрчлөлтийг үнэхээр хийх зорилготой байсан эсэхэд ч эргэлзэхэд хүргэж байна. Процессын талаас нь ярихад ийм их асуудал байна, агуулга талаас нь ч засах зүйл бишгүй.
Tuesday, December 8, 2015
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл - 2015.12.01
Үндсэн хуулийнхаа үр шимийг дор хаяж 50 жил турших хэрэгтэй
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй Үндсэн хуулийн өөрчлөлт болоод цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой олон ээдрээтэй асуудал үүсч болохыг мэргэжлийн судлаач, улстөрчид хэлж байна. Таны хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсвэл оруулахгүй байх ямар бодит үндэслэл байна вэ?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бүрэн эрх УИХ-д байгаа. Аль ч парламентад энэ бүрэн эрх байдаг. Парламентын гишүүдийн дөрөвний гурвын дэмжлэг авч байж тухайн парламент Үндсэн хуулиа өөрчилдөг.
Миний хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барьсан гишүүдийн нэг биш. Гэхдээ УИХ-аар энэ асуудал ороод ирвэл зүйл заалт болгоныг нь дэмжиж кнопоо дарах гэж яарахгүй. Учир нь нухацтай бодож үзэх, аажуу хэлэлцэх маш олон асуудлыг хэтэрхий богино хугацаанд хэлэлцээд явах вий гэсэн болгоомжлол байгаа.
Давчуу хугацаанд яарч хийсэн үндсэн өөрчлөлт улс орны ирээдүйн 20, 30 жилийн амьдралыг тодорхойлно гэдэг утгаараа надад болгоомжлол төрүүлээд байгаа юм. Аливаа орны ардчилал төлөвшихийн тулд ардчилсан институцууд төлөвших хэрэгтэй байдаг. Ардчилсан институц гэдэгт мэдээж ИТХ, Засаг дарга, Засгийн газар, УИХ болоод улс төрийн намууд багтаж байдаг.
Мөн улс төрийн сонголтод оролцож буй иргэд гээд ардчилсан процесст оролцож байгаа бүх субъектийн төлөвшил жигд, хялбархан явагдаж чаддаггүй. Тодорхой хэмжээний төлөвшил парламент дээр байлаа гэхэд яг түүнтэй адил эрх хэмжээг орон нутагт хэрэгжүүлж байгаа ИТХ дээр тэр төлөвшил нь өөр цаг хугацаанд явагддаг.
Парламентыг бүрдүүлж байгаа улс төрийн намуудын төлөвшил нь тус тусдаа өөрийн онцлогоор зохион байгуулагддаг. Энэ бүхнээс үндэслээд үзвэл бид 1992 онд үндэсний зөвшилцлөөр бүтээсэн Үндсэн хуулийнхаа үр шимийг бүрэн үзэж чадаагүй гэж хэлнэ.
Улс төр судлаач С.Мөнхбат - 2015.11.27
Үндсэн хуулийн өөрчлөлт “алаг цоог” байна
МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, судлаач С.Мөнхбаттай Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярилцлаа.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг чуулганаар яриад эхэллээ. Нэлээд олон шүүмжлэл гарч байгаа ч хамгийн гол нь энэ өөрчлөлт ард түмний дэмжлэгийг авч чадах уу гэдэг эргэлзээ байна. Үүний тулд ард нийтийн санал асуулга явуулна гэж байгаа. Гэхдээ энэ мэт хүчин зүйлсээс үүдэлтэйгээр Үндсэн хуулийн хуулийг өөрчлөх нь цаг хугацааны хувьд боломжгүй болчихов уу гэж харж байна. Та судлаачийн хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Цаг хугацааны боломж байхгүй. Нэгдүгээрт, сарын дараа он гарах гэж байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ард түмэн ямар ч мэдээлэлгүй байна. Ард түмэн мэдээлэлгүй байгаа үед ямар томъёоллоор санал асуулга явуулах вэ гэдэг нь ч тодорхойгүй байгаа. Ийм үед Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх нь эргээд ноцтой үр дагавар бий болгож болзошгүй. Үндсэн хуулийн өөрчлөлттэй зэрэгцүүлээд, Ард нийтийн санал асуулгын тухай хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиудыг өргөн барьсан. Тэгэхээр Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд бусад органик хуулиудыг өргөн барьж байгаа нь хэт цаг хугацаанд шахагдсан. Хоёрдугаарт, Үндсэн хуулийг өөрчлөх дэс дараалал, процедурын хувьд жудаггүй зүйл болоод байна л даа. Тийм учраас судлаачид бид ямар байр суурьтай байгаа вэ гэхээр Үндсэн хууль өөрөө нийгмийн зөвшилцөл, гэрээний биелэл болсон улс төрийн эрх зүйн том бичиг баримт. Үүнийг өөрчлөхийн тулд заавал ард түмний байр суурийг ойртуулах ёстой. Мөн парламентад суудалтай болон суудалгүй улс төрийн намуудын байр суурийг нэгтгэх ёстой. Ажлын хэсгийн есөн гишүүн хуулийн төслийг өөрчлөн найруулж, өргөн барьчихаад, түүнийгээ батлуулаад явна гэдэг боломжгүй зүйл.
Friday, November 27, 2015
Үндсэн хуулийн өөрчлөлтийг Хэн захиалав?! - 2015.11.25
Үндсэн хуулийн өөрчлөлтийг Хэн захиалав?!
“Чингис” бондын мөнгийг шамшигдуулсан гол буруутнаар зарлагдан намынхаа нөхөр Э.Бат-Үүлийн шүүмжлэлийн бороохойгоор чамгүй “балбуулан”, сүр сүлд нь үхэж, УИХ-ын хуралдаан дээр согтуу орж ирж нэг үзэгдсэнээсээ хойш дуу нь ч гарахаа байсан Н.Батбаяр гэгч нөхөр гэнэтхэн л зодуулсан гахай шиг дуу нь хадаж Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлүүлэхээр улайран зүтгэж эхлэв.
Яг л хэн нэгэн “Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт хийлгэж чадахгүй бол чамайг шорон руу чинь илгээнэ шүү!” гэж заналхийлсэн юм шиг. Яагаад гэнэтхэн энэ этгээд Үндсэн хуулийн өөрчлөлтөнд “санаа тавих” болов гэсэн зүй ёсны эргэлзээ, хар сэжиг төрнө.
Эндээс Үндсэн хуульд оруулахыг хүсээд байгаа тэр заалтууд хэнд хэрэгтэй болов оо? гэсэн асуулт гарч ирнэ.
Үүний тулд эхлээд оруулахаар санаархаж буй өөрчлөлтүүдийг нэг нэгээр нь авч үзье.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр - 2015.11.25
Яагаад ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулж амжихгүй, хайран таван тэрбум төгрөг
Өчигдөр 09:00 цагт зарлагдсан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал гишүүдийн ирц бүрдээгүй шалтгаанаар хойшилсон.
Хуралдааны танхимд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, гишүүн Х.Тэмүүжин, Ө.Энхтүвшин, Ё. Отгонбаяр, Ц.Нямдорж нараас гадна Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Төрийн нарийн бичгийн дарга Ж. Баярцэцэг, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Үнэнбат зэрэг албаны хүмүүс бүтэн цаг гаруй хүлээгээд 10:20 цагт Д.Ганбат даргын хуралдааныг хойшлуулсан алхны дуунаар таран одоцгоов. .
Уг нь энэ удаагийн хуралдаанаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүд, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлт зэргийг авч хэлэлцэх байсан ч гишүүд нь хуралдаа ирээгүйгээс ийнхүү хойшилсон юм.
Үүний дараа УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай уулзаж дараах ярилцлагыг авлаа.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг - 2015.11.26
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны 11-р сарын 26-ны өдрийн 21:05 цагаас МҮОНТ-ээр ард түмэнд хандаж хэлсэн үгэндээ Үндсэн Хуулийн өөрчлөлтийн талаарх байр сууриа илэрхийллээ.
Өнөөдөр 11 сарын 26. Шинэ түүхийн Бүгд найрамдах засаглалын анхны Үндсэн хуулиа баталсан өдөр өө. 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиудыг харахад улс төр, нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлагаар дунджаар 23 жил тутамд өөрчилж байжээ. Үндсэн хууль маань өөрөө тогтвортой юм шиг ч, улс төр маань тогтвортой байж, Үндэсний хөгжлөө хангаж чадсангүй.Үндсэн хуулийн өөрчлөлтийн 3 багц асуудлын Засгийн газарт хамааралтай зөвхөн нэг хэсгийг Ерөнхий сайдын хувьд товч тайлбарлая. Эдийн засгийн тогтвортой, хурдацтай өсөлт улс төрийн тогтвортой орчинд хангагдаж ирснийг олон орны туршлага тодорхой харуулж байна. Ардчилсан Үндсэн хуулийн 23 жилийн хугацаанд нийтдээ 13 Засгийн газар ажилласнаас 2-хон л бүрэн эрхийн 4 жилийн хугацаагаа дуусгасан байх юм. Арваннэгэн Засгийн газар ажилласан дундаж хугацаа 1,3 жил. Энэ 23 жилийнх нь талаас илүү хувь буюу 12 жил нь сонгуулийн жил байжээ. Аливаа Засгийн газрын байгуулагдсанаас хойш 100 хоног өнгөрмөгц Монголын онцлог улс төр эхэлдэг. Үүнийгээ бид улс төрийн тоглолтынхоо оргил үзэгдэл гэж үнэлдэг бөгөөд Засгаа унагаах, эсхүл аль нэг сайдыг огцруулах улиг болсон шантаажийн улс төр эцэс төгсгөлгүй үргэлжилдэг. Зөвхөн энэ бүрэн эрхийн хугацаанд Засаг огцруулах санал 3 удаа, тухайн сайдыг огцруулах саналыг давхардсан тоогоор 12 сайд дээр гаргасныг УИХ-аар хэлэлцжээ. Энэ бол бидний өнөөдрийн бодит дүр зураг. Монголын улс төрийн эмгэнэл. Манай Засгийн газрын ч биш бүх Засгийн газрын эмзэг байдлын давтагдсан түүх. Унагах, нураах биш бүтээх дэмжих, өсгөх ажил хэрэгтэй байна. Ийм бодит дүр зурагтай болохоор үе үеийн УИХ-ын нэр хүнд ч, үе үеийн Засгийн газрын нэр хүнд ч сонгогч иргэдийн дунд сайн байж ирж чадсангүй. Ийм ч учраас энэ 23 жилийн хугацаанд сонгуульд ялсан нам дараалан 2 дахь удаагаа олонх болж ялж чадаагүй нь үүнийг шууд нотлон харуулна.Ардчилсан цаг үеийн 13 Засгийн газрын ажлын 2 өдөр тутмын 1 нь сонгууль бодоостой, улс төрийн сөргөлдөөний дарамтад байж ирсэн. Компани, хувь хүн, айл өрх ажлын цагийнхаа талыг хамтарч бүтээхэд бус хоорондоо хэрэлдэхэд, өөрийгөө магтах, өрөөлийг муулахад зарцуулбал юу болох вэ?Үндсэн хуулиа өөрчилсөн ч үйлчлэх хугацаа нь манай Засгийн газарт хамааралгүй ээ. Манай, танайдаа биш Монгол Улсын Засгийн газруудын цаашдын тогтвортой, итгэлтэй ажиллах боломжийг нээх нийтлэг эрх ашиг, ирээдүйн төлөө ярьж байна. Эрүүл бус нөхцөлд ажилласан сүүлчийн кабинет байгаасай гэж, Монголын хөгжлийг хангах үндсэн чанартай өөрчлөлт дахин 5, 10 жилээр бүү гацаасай гэж хүссэндээ сүүлийн 23 жилд ийм бэрхшээлтэй тулсан,туулсан Монгол Улсын 11 Ерөнхий сайдын нэгний хувьд би өөрийн байр сууриа илэрхийлж байна.Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг аль нэг улс төрийн нам, хэсэг бүлэг улс төрчид, сонгуульд зориулсан суртал ухуулга шийдэх ёсгүй. Монголын ард түмэн өөрчлөх саналаа илэрхийлж, ард нийт олонхоороо, санал асуулгаараа зөвшөөрлөө өгвөл УИХ дахь олонх, цөөнх зөвшилцлийн ажлын хэсэг байгуулж, парламентын өндөр босгыг давсан санал хураалтаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө хийх боломж Та бидэнд байсаар байна. Үндсэн хуулийн өөрчлөлт өндөр босготой. Ард түмний, УИХ-ын саналын өндөр босго, өндөр шалгууртай. Цаг бага үлдлээ гэдэг нь шалтгаан биш шалтаг.Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой аливаа процедурын болон зохион байгуулалт, хөрөнгө санхүүжилтийн асуудлыг Засгийн газар бүрэн дэмжиж ажиллах болно.
Эх сурвалж:
http://zasag.mn/news/view/11469
Wednesday, November 25, 2015
Tuesday, November 24, 2015
НАМЗХ-ын ерөнхийлөгч Г.Тэмүүлэн - 2015.11.23
Өнөөгийн хямралд Үндсэн хууль буруугүй
Уул уурхайн дэд сайд асан, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Г.Тэмүүлэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Улсын Их Хуралд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Ирэх хоногуудад энэ асуудлыг УИХ хэлэлцэх нь. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Сая өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ УИХ, мэргэжлийн судлаачид, эрдэмтэд эхлээд сайн судалж үзэх хэрэгтэй талаар байр сууриа илэрхийлсэнийг харлаа. Мэргэжлийн түвшинд боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн, нам, улс төрийн хүчнүүдийн түвшинд ойлголцолд хүрсэн өөрчлөлтийн төслийг УИХ хэлэлцэх ёстой. УИХ дээр тодорхой шийдэлд хүрсэн төслийн талаар ард түмнээс асуух ёстой.
-Таныхаар бол Их хурал юуг яаж өөрчлөхөө хэлэлцчихээд, ард түмнээсээ асуух нь зөв гэсэн байр суурьтай байна уу?
-Тийм. Гэхдээ ард түмний асуулгад яаж өөрчлөх талаар зарчмын хувьд хоёр асуулттай байх нь тодорхой. Тэгэхээр УИХ дээр санал зөрж байгаа асуудлаа л эрх баригчдын зүгээс ард түмнээсээ асуух нь зүйтэй. Юун дээр санал зөрөөд байгаагаа мэдэхгүй хүмүүс ард нийтээс санал асууж чадахгүй. Ард түмэн бас яг юу асууж байгааг нь ойлгохгүй шүү дээ.
УИХ-ын гишүүн С.Баярцогт - 2015.11.23
Жижиг улс төрөө хойш тавьж чадвал Үндсэн хуулийг өөрчлөх боломжтой
УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг “Онцлох зочин”-оороо урьж ярилцлаа. Энэ удаагийн ярилцлагаа Үндсэн хуулийн хүрээнд өрнүүлэв. Учир нь тэрээр 1992 оны Үндсэн хуулийг батлалцсан, бас 1999 оны долоон өөрчлөлтийг хийлцсэн, одоогийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэгт багтсан гишүүний нэг.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь яагаад одоо юм бэ?
-Аливаа Үндсэн хуулийг хэд хэдэн шинжээр шинждэг. Үндсэн хууль бол нэг талаас хуулийн баримт бичиг, нөгөө талаас улс төрийн баримт бичиг. Тухайн улсын төрийн тогтолцоо нь ямар юм, хүний эрхээ яаж зохицуулдаг юм гэсэн гол харилцааг л зангиддаг үндсэн баримт бичиг. Тэр утгаар нь аваад үзэхэд Үндсэн хууль өөрөө хэд хэдэн шинжийг агуулах ёстой. Нэгдүгээрт урт хугацаанд үйлчлэх ёстой улс төрийн баримт бичиг. Дээрээс нь олон түмнээр буюу ард нийтээр хүлээн зөвшөөрүүлсэн легитим чанартай байх ёстой. Бас улс төрийн зөрчлүүдийг зохицуулж чаддаг, нийгмээ удирдаж чаддаг гол үндсэн баримт бичиг байх ёстой. Нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал ч юм уу, шинэчилсэн найруулга хийх асуудал нь цаг хугацааны шалгуураар заавал хэмжигдэх ёстой. Манай улсын хувьд 1924, 1940, 1960, 1992 гээд дөрвөн удаа цоо шинээр Үндсэн хуулиа бичсэн. Дундажлаад үзвэл Үндсэн хуулиа өөрчилж байсан хугацаа нь 23 орчим жил. Дараагийн том хэмжээний өөрчлөлтөө хийх хугацаагаа 2015 он гэж үзвэл 23 жил болчихжээ. Цаг хугацааны хувьд 20 гаруй жил тогтвортой үйлчилсэн гэж үзэх юм бол 1992 оны Үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн байна. Тэгэхээр одоо тодорхой хэмжээний өөрчлөлтүүд хийж болно. Энэ бол Үндсэн хуулийг яагаад одоо өөрчлөх ёстой вэ гэсэн асуултын эхний хариулт. Нэгдүгээр шалтгаан нь.
УИХ-ын гишүүн Г.Уянга - 2015.11.23
НИЙГМИЙН ТАЛ БҮРИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОЖ БАЙЖ ӨӨРЧЛӨХ ЁСТОЙ.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн Г.Уянга байр сууриа илэрхийлж ярилцлага өгөв.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг та хэрхэн харж байна вэ ?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг гарцаагүй хийх шаардлагатай. Тус хуулийг өөрчлөх нь нийгмийг өөрчлөх үндсэн арга хэрэгсэл хэмээн ярьж тэмцэж ирсэн. 2012 онд шинэ чуулган эхлэхэд, “Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ парламентаар ярья. Тэгэхдээ бүх нам хүчний оролцоотой түр Засгийн газар байгуулья. Түр Засгийн газар улс орны өдөр тутмын амьдралыг авч явах хооронд Үндсэн хуулийг батлах шинэ бүрэлдэхүүнийг байгуулах ажлыг хийгээд тарья” гэсэн санаачилгыг гаргаж байсан. Тухайн үед дөнгөж бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан парламентад энэ санаачилга сонсогдоогүй юм шиг байгаа юм.
Өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх болсон хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, 25 жилийн өмнөх систем өөрөө ажиллахаа больж байна. Хоёрдугаарт, системийг тэжээдэг намуудад өөрсдөд нь амьдрах орон зай хумигдаж байна. Орон зай нь ийн хумигдаж байгаа учир амьдрах орон зайгаа хонхойлохын тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаравчилж байгаа байдал ажиглагдаж байна.
Өнөөдрийн УИХ пропорцианаль системээр сонгогдсон тул Үндсэн хуулийн өөрчлөлтийг гардан хийх боломжгүй гэж би үзэж байгаа. Үндсэн хууль бол нийгмийн том зөвшилцөл. Энэ зөвшилцөлд нийгмийн тал бүрийн төлөөлөл оролцож байж өөрчлөх ёстой. Одоогийн мөрдөж буй Үндсэн хуулийг аймаг сум, салбар нэгж бүрийг хамруулсан 430 төлөөлөгч оролцож баталсан учир нийгэм хүлээн зөвшөөрсөн.
430 депатутын хийсэн хуулийг 76 гишүүн өөрчилж болох уу гэсэн асуудал хөндөгдөнө. 1992 онд манай улс 2 сая хүн амтай байсан. Одоо 3 саяулаа болсон. Тэгэхээр 500-гаас доошгүй депутат энэ асуудлыг хэлэлцвэл хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн том гэрээ болж чадна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хувьдаа дэмжиж байгаа. Харин хэн хэрхэн өөрчлөх вэ гэдэг дээр бидний санал зөрж байгаа. Ард нийтийн санал энэ чиглэлд үүссэн маргааныг хагална байх гэж бодож байна.
Sunday, November 22, 2015
УИХ-ын гишүүн Я.Содбаатар - 2015.11.17
Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж энэ талцал, намчирхалыг зогсооно
TIMES.MN сайтын энэ 7 хоногийн зочин буланд УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг урьж ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Дэмжиж гарын үсэг зурсан 47 гишүүний нэг нь та. МАН-аас 3 гишүүн л гарын үсэг зурсан байна. Нам дотроо цөөнх болжээ дээ?
-УИХ, судлаачид, нийгмийн түвшинд ч тэр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг нь болсон гэсэн хандлагатай байна. Миний хувьд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Сүүлийн жилүүдэд тулгуур хуульд өөрчлөлт оруулах тухай лекц уншиж, байр сууриа илэрхийлсээр ирсэн.
Сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулалт оруулах асуудал шийдэгдэх ёстой. Гэтэл 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө олон түмний санал бодлыг сонсоод, саналыг нь асуугаад, нийт ард иргэддээ хүлээн зөвшөөрөгдөөд, эрдэмтэн, мэргэд, судлаачдаар хэлэлцүүлээд баталж амжих уу гэдэгт эргэлзэж байна. Цаг хугацааны хувьд л асуудал байна.
-“Эцэг” хуульд ямар өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Энэ парламент байгуулагдснаас хойш Үндсэн хуулийн асуудлаар хоёр ч өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч ажиллалаа. Эхнийхийг УИХ-ын дэд дарга Л.Цог, дараагийнх нь УИХ-ын гишүүн Н.Батбаяр ахалсан юм. Энхбаатар, Солонгоо гээд Үндсэн хуулийн эрхзүйгээр мэргэжсэн багш, эрдэмтэн судлаач нар оролцож тайлан гэсэн томоохон баримт бичиг гаргасан байдаг. Үүнд "25 жилийн хугацаанд Монгол Улсын Үндсэн хууль үүргээ их сайн биелүүлсэн байна, тиймээс шинэчилсэн найруулга хийх шаардлагагүй, харин нэмэлт өөрчлөлтийн түвшинд л тулгуур хуульдаа “гар хүрч” болох юм" гэсэн дүгнэлт гаргасан. Ингэж “засвар” оруулахдаа юунд дээр анхаарах вэ гэдгийг ч тайландаа тодорхой оруулсан байгаа.
Миний хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гурван шаардлага байна гэж харж байгаа.
Монголын Консерватив намын дарга Н.Дашдаваа - 2015.11.20
Үндсэн хуульд намын ашиг сонирхол тодорхой хэмжээгээр орж байна
Энэ удаагийн “Ярилцах танхим ”-даа Монголын Консерватив намын дарга, эдийн засагч Н.Дашдавааг урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Парламентаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар яригдаж эхэллээ. Эх хуулийг өөрчлөх цаг болсон эсэхэд та ямар байр суурьтай байгаа
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байна уу гэвэл байгаа. Хүн амын хөгжлийг дагаж Үндсэн хууль өөрчлөгдөх ёстой. Харин цаг хугацааны хувьд хэрхэн яаж оруулах, ямар бүтэц бүрэлдэхүүнтэй оруулах уу гэдэг дээр жаахан давчуу байгаа юм. Ирэх жил сонгуулийн жил таарч байгаа учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярихгүй. Тэгэхээр он гарахаас өмнө яаран сандран батлах гээд байна. Үнэндээ зургаахан сарын дотор эх хуульд өөрчлөлт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль байдаг. Тэр хуулийн дагуу харахад хугацааны хувьд яагаад ч амжихгүй гэдэг нь харагдаж байгаа. Учир нь үндсэн гурван хэлэлцүүлэг явагдах ёстой. Тэр нь хамгийн багадаа ажлын долоо хоногийн дотор явагдах учиртай. Тэгэхээр ажлын 21 хоног болж байгаа юм. Энэ хоногуудыг задлахаар 30 хүрэхгүй хоногт л хэлэлцүүлэг хийгдэх болоод байна. Хоёр дахь хэлэлцүүлгийн дараа ард нийтийн санал асуулга явагдах ёстой. Тэгэхээр хугацааны хувьд ямар ч боломжгүй нь харагдаж байгаа юм.
Хуульч Д.Батбаатар - 2015.11.20
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэсэн нь сэтгэлийн хөөрөл үү, сэтгэцийн өвчин үү
Ойрын хэдэн өдрүүдэд УИХ-ын нэжгээд гишүүд гарын үсэг зурсан ҮНДСЭН ХУУЛЬ-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл олны анхаарлын төвд байна. Үүнд жирийн иргэдээсээ эхлээд, хуульч, улс төр судлаач гээд бүх л иргэн анхаарлаа хандуулахаас өөр аргагүй асуудал юм. Учир нь монголчуудын бүх нийтээрээ талархан дэмжиж өөрчилсөн нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөө хамтдаа шүүн хэлэлцэж баталгаажуулсан Үндсэн хууль буюу нийгмийн олон талд ГЭРЭЭ-нд өөрчлөлт оруулах тухай асуудал хөндөгдөж байна. Мэдээж энэ нийгэмд өөрчилж болохгүй зүйл гэж үгүй боловч тэрхүү өөрчлөлтийг хэзээ, хэн, хэрхэн хийх нь өнөөгийн асуудлын гол болоод байна уу даа гэж бодогдоно. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг ч болчих вий хэмээн болгоомжлох сэтгэл төрнө.
Манай зарим улстөрчдийн хэлдгээр 300 гаруй жил өөрчлөгдөөгүй Үндсэн хууль байдаг ч гуравхан жилийн настай нь ч байх. Тэгвэл өнөөдрийн өөрчлөлт оруулна гээд байгаа Үндсэн хуулийн өөрчлөлт нь манай улсын хувьд цаг үеэ олсон уу, зайлшгүй хийгдэх өөрчлөлт мөн үү гэж шүүн хэлэлцмээр олон зүйл байна. Н.Батбаярын ахалсан ажлын хэсгээс зохиосон гэх хуулийн төсөлтэй танилцах явцад болон түүний олон нийт, УИХ-ын гишүүдэд өгч байгаа тайлбараас харахад яавч энэ удаа тэдний хүсээд байгаа өөрчлөлтийг дэмжиж болохгүйг шулуухан хэлье. Хэт өнгөц, өнгөн талаас харж, хэлбэр хөөсөн, агуулга, үзэл баримтлал нь тодорхойгүй төсөл гэж дүгнэхэд хүрч байна.
Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг - 2015.11.18
Энэ УИХ-ын хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах оройтсон
Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч Б. Гүнбилэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ойрд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нэлээд яригдах боллоо. Хуульчийн хувьд та үүнд байр сууриа илэрхийлнэ үү?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлтэй танилцсан. Агуулгын хувьд ч тэр, цаг хугацааны хувьд ч тэр эргэж хармаар зүйлс их байна.
Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийхтэй холбоотойгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг дагаж мөрдөх ёстой. Энэ хуульд хууль санаачлагчаас Үндсэн хуулийн ач холбогдол, өндөр шаардлагыг хангахуйц мэргэжлийн түвшинд боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн төслийн эх бичвэрийг УИХ хэлэлцэх ёстой.
Гэтэл төслийн үзэл баримтлал, танилцуулга нь эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлэгдээгүй, үндэсний хэмжээний зөвшилцөл хийгээгүй, хэсэг хүний бодлыг тулгасан, танин мэдэхүйн түвшинд хийсэн, ил тодоор олон нийтэд танилцуулагдаагүй төсөл байна. Зарим зүйлийг нь иргэд байтугай, хуульч нар дөнгөж харж байгаа гэнэтийн юм болж байна.
Үндсэн хууль судлаач О.Мөнхсайхан - 2015.04.14
1992 оны үндсэн хууль бол анхны ардчилсан, жинхэнэ үндсэн хууль
УИХ-ын хаврын чуулганд хэлэлцэгдэхээр төлөвлөсөн асуудал нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал юм. Энэ асуудлаар нийгмийн дунд янз бүрийн санаа бодол үүсэж, олон нийтийн сүлжээгээр ч мэдээлэгдэн буй тул Үндсэн хуулийн талаарх онолын мэдлэгийг хүргэхийн тулд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Хууль зүйн доктор, Үндсэн хууль судлаач, О.Мөнхсайхантай ярилцлаа.
-Монгол улс 1992 онд ардчилсан Үндсэн хуультай болсон. Үүнээс өмнө Монголд ямар хуулиуд байсан талаар яриагаа эхэлье?
-1990 оноос өмнө Монгол Улсад ардчилсан тогтолцоо байгаагүй. 1911 он хүртэл дундад зууны төрт улстай байсан. 1911-1924 онд Богд хаант Монгол Улсын үед үндсэн хуульт хаант засгийн тогтолцоонд шилжих тодорхой алхмуудыг хийж байсан. Тухайлбал, орчин үеийн төрийн зохион байгуулалтын хэлбэр болох яамд бий болсон. Монголын эрдэмтэд, лидерүүд бүр Англи, АНУ, Норвеги, Мейжигийн Япон, Прүссийн Герман зэрэг улсуудын үндсэн хуулиудыг харьцуулан судалж Үндсэн хуулийн төсөл боловсруулсан байсан. Гэвч, Коминтерний төлөөлөгч нарт уг төсөл таалагдаагүйн улмаас 1918 оны Оросын Үндсэн хуулийн социалист үзэл баримтлалаар төсөл боловсруулахыг тулгасан. Ингээд Монгол Улс 1924 онд анхны Үндсэн хуулийг баталснаар дэлхий дээрх хоёр дахь социалист улс болсон. Социализмын үед Монголчууд де юрэ тусгаар тогтнолоо олж, эрүүл мэнд, боловсрол, ахуйн соёл, хотжилт, аж үйлдвэржилт зэрэгт урьд өмнө байгаагүй дэвшил гаргасан ч ноцтой асуудлууд байсан нь тухайн үеийн дэглэм, түүний үндсийг тогтоосон Үндсэн хуулиудтай холбоотой байсан. 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиуд нь социалист тогтолцооны суурь болж байсан.
Академич, хуульч С.Нарангэрэл - 2015.11.19
Улс орныг удирдаж чадаагүй, шударга бус үйлдлүүдээ Үндсэн хууль руу чихэх гэж байна
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн мэдүүлээд байгаа. УИХ-аас Н.Батбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллан нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэнээр ийн хуулийн төсөл боловсруулаад буй юм. “Эцэг” хуульд гар хүрэх болоогүй гэж нэг хэсэг үзэж байхад нөгөө талд энэ удаагийн парламент хөндөх ёстой гэх.
Энэ асуудалд үг нь жин дарах Монгол Улсын урдаа барьдаг хуульчдын нэг академич, ШУА-ийн Философи, социалоги, эрхзүйн хүрээлэнгийн зөвлөх, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх, профессор С.Нарангэрэлтэй ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэр чамбай боловсруулагдсан бол. Ер нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг нь одоо мөн юм уу?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд шинжлэн ухааны үүднээс үнэлгээ дүгнэлттэй хандах ёстой. Яагаад гэхээр 1999 оны арванхоёрдугаар сард тэр үеийн УИХ гэнэтхэн хуйвалдааны журмаар нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нь олон нийтийн хэлдгээр “дордуулсан долоон өөрчлөлт” юм. Эл өөрчлөлтийг батлагдсан даруйд би эрдэмтэн судлаачийн хувьд уншиж судлаад дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, Монголын нийгмийн амьдралд хэд хэдэн ноцтой үр дагавар авчрахаар байсан юм. Нэгдүгээрт, УИХ, Засгийн газарт хяналт тавьж чадахгүй, гүйцэтгэх засаглал дур зоргоороо авирлах нөхцөл байдлыг нээж өгсөн. УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах боломжийг бүрдүүлсэн. Хоёрдугаарт, улс орны дотоод гадаад амин чухал асуудлууд болон хуулийн төслийг батлахад УИХ-ын гишүүдийн хүчин төгөлдөр байх ирцийг доошлуулсан. Тодорхой хэлбэл, гишүүдийн 66 хувь буюу 51 гишүүн байлцсанаар санал хураалт явуулдаг байдал ердийн олонх буюу 39 гишүүн санал хураалтад оролцсоноор асуудал шийддэг болсон. Ингэхээр 20 гаруйхан хүн хуйвалдааны зарчмаар улс орны чухал асуудлыг буруу тийш, хувийн эрх ашигт нийцүүлж, үндэсний эрх ашигт хохирол учруулахаар шийдэх үүд хаалгыг нээсэн.
Wednesday, November 18, 2015
Ардчилсан Хувьсгалын Анхлагчдын Зөвлөл ТББ - 2015.11.18
Үндсэн хуулийг өөрчлөх биш УУЛГАЛАН ДАЙРЧ байна
Б.БЯМБАСҮРЭН, IKON.MN
Ардчилсан Хувьсгалын Анхлагчдын Зөвлөл төрийн бус байгууллагаас өнөөдөр МҮОНТВ-ийн Үндэсний мэдээллийн төвд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй холбоотой хэвлэлийн бага хурал хийлээ.
Уг ТББ-г Ардчилсан хувьсгалыг орон нутагт хийж байсан анхдагчид нэгдэж байгуулжээ.
Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд Ардын Их Хурлын депутат, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Чилхаажав, Ардын Их Хурлын депутат Г.Нороврагчаа, АХАЗ-ийн тэргүүн Д.Хархүү, Монгол Улсын гавъяат багш Б.Зууннаст тэргүүтэй төлөөлөл оролцсон юм.
Б.БЯМБАСҮРЭН, IKON.MN
Ардчилсан Хувьсгалын Анхлагчдын Зөвлөл төрийн бус байгууллагаас өнөөдөр МҮОНТВ-ийн Үндэсний мэдээллийн төвд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй холбоотой хэвлэлийн бага хурал хийлээ.
Уг ТББ-г Ардчилсан хувьсгалыг орон нутагт хийж байсан анхдагчид нэгдэж байгуулжээ.
Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд Ардын Их Хурлын депутат, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Чилхаажав, Ардын Их Хурлын депутат Г.Нороврагчаа, АХАЗ-ийн тэргүүн Д.Хархүү, Монгол Улсын гавъяат багш Б.Зууннаст тэргүүтэй төлөөлөл оролцсон юм.
Tuesday, November 17, 2015
Үндсэн хуулиа улстөрчдөөр сэглүүлснээс иргэдээсээ асууж өөрчилсөн нь дээр
УИХ-аар гурван жилийн хугацаанд яригдсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал болон Ард нийтийн санал асуулга явуулах тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн нь өнөөдрийн хамгийн анхаарал татсан сэдэв байх байлаа.
Төсвийн дараа анхаарал хандуулж, улстөрчдийн ярих, улс төрийн намуудыг зөвшилцлийн ширээний хойно суулгах энэ асуудал харамсалтай нь хэсэг бүлгийн маазрал, өөрт ашигтай батлуулах гэсэн улс төрийн зарим нэг нам эвслийн эсэргүүцлээс үүдэн ач холбогдлоо алдаж, нийгмийн өөр дуулианд дарагдчих гээд байгаа юм.
Дарах хүсэл ч байгаа бололтой. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах талаар бид “дордуулсан долоон өөрчлөлт”-ийг оруулснаасаа хойш ярьсан. Гурван жилийн тасралтгүй судалгаанд үндэслэн өөрчлөлт оруулъя, гэхдээ хүч түрж биш ард түмэндээ мэдээлэл өгөөд асууж зөвлөөд өөрчилье гэж оруулаад ирэхэд цаг нь биш гэж дараад хэвтчих хүсэл олон хүнд байгаа нь өнгөрсөн өдрүүдийн үйл явдлаас харагдлаа.
УИХ-н гишүүн асан Т.Очирхүү - 2015.11.17
Үндсэн хуулийн өөрчлөлтийг хоёр жилийн хугацаанд хэлэлцэх хэрэгтэй
УИХ-н гишүүн асан Т.Очирхүүтэй Үндсэн хуулийн талаар цөөн хором ярилцлаа.
-Парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг 25 жилийн дараа ярьж эхэллээ. Эххуулийг өөрчлөх цаг болсоэ эсэхэд таны байр суурь ямар байдаг вэ?
-Ер нь өөрчлөх нь зүйтэй.Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь мөн
-Эх хуулийг өөрчлөхийн тулд тухайн парламент нэр, нүүртэй байх ёстой.Гэтэл гадна дотногүй нэр нүүрээ алдсан, эдийн засгаа элгээр нь хэвтүүлсэн, ард иргэдийнхээ амьдралыг доройтуулсан парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярих эрхгүй гэх шүүмжлэл багагүй өрнөж байна. Таны харж байгаагаар энэ парламентын үед эх хуулийг хөндөх нь хэр оновчтой вэ?
-Би УИХ, Улсын бага хурлын гишүүнээр 18 жил ажилласан. Үе үеийн УИХ болон гишүүд нийгэмдээ шүүмжлүүлж л байдаг юм. Ер нь тэгэх ч хувь тавилантай, дэлхий дээр ерөөсөө тийм байдаг. Тухайн дөрвөн жилдээ сонгогчид нь УИХ-аа шүүмжилдэг л юм. Үгүй бол улс төрийн бусад нам болон сөрөг хүчин шүүмжилж л таарна. Тийм учраас парламентыг сайн, муу гэж ярих нь харьцангуй ойлголт. Яагаад гэвэл дараагийн УИХ сайн, муу байх эсэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Дараагийн дөрвөн жилд ямар ч хүмүүсийг ард түмэн сонгож болно. Учир нь, нийгэм бухимдалтай байгаа үед популистууд юмуу бие даагчид нэлээд байр суурьтай болчихдог л доо. Яг л Гитлер ардчилсан сонгуулиар гарч ирсэн шиг. Тэгэхээр энэ парламент эх хуулийг өөрчлөх эрхтэй үгүй тухай яриа бол дэмий яриа. Харин ерөөсөө ард түмний баримт бичгийг 76 гишүүнтуй парламентаар хэлэлцүүлж, нэмэлт өөрчлөлт оруулах уу үгүй юү гэдэг асуудал байгаа юм. Би хувьдаа үүнийг арай болохгүй гэж харж байгаа. Тиймээс 76 гишүүн өөрсдөө Үндсэн хуулиа батлах бүтцийг бий болгох хэрэгтэй. Өмнө АИХ-ын 430 депутат энэ хуулийг баталж байсан юм. Тэгэхээр одоо энэ 76, дээрээс нь ИТХ байгаа юм байна л даа. Энэ бол арга ядсан л хувилбар. Үндсэн хуулийн өөрчлөлтийг одоо, нэн даруй хийхэд бэлэн биш байна. Учир нь, Үндсэн хуульд орох өөрчлөлтүүдийг заавал ард түмнээр хэлэлцүүлэх хэрэгтэй. Ард түмний санал бол онц чухал. Яахав нэг хэсэг нь ард түмэн юугаа хэлдэг юм гэдэг. Гэтэл ард түмэн дотор мэргэжлийн улс, хуульчид, Үндсэн хуульд заасан заалтуудын зовлон бэрхшээлийг үзчихсэн хүмүүс байдаг учраас асар үнэтэй саналууд ирдэг. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг багагүй хугацаанд хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн өөрчлөлтийг хоёр жилийн хугацаанд хийх хэрэгтэй.
Subscribe to:
Posts (Atom)