Wednesday, December 16, 2015

Хуульч, судлаач Д.Үүрцайх - 2015.11.27

ҮХ-ийн өөрчлөлтийг энэ агуулгаар нь хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй
  
Хуульч, судлаач Д.Үүрцайхтай Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлаар ярилцлаа.

-    Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн төсөл УИХаар хэлэлцэгдэж эхэллээ. УИХ-ын гишүүдийн зарим нь “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад тохиромжгүй үе байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамж энэ УИХ-д байхгүй” гэж тайлбарлаж байгаа бол зарим нь “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон” гэж ярьцгааж байна. Ер нь Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага бий юу ?
-    Цаг нь мөн үү, биш үү гэдэг бол хоёрдахь асуудал. Нийгмийн суурь гэрээ, Монгол улсын Тусгаар тогтнол, ард түмний бүрэн эрхийн баталгаа гэдэг утгаар нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ул суурьтай, судалгаатай хандах ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байна уу? Миний хувьд шаардлага байна гэж үзэж байгаа. Эхний ээлжинд төрийн эрх, мэдлийн хувиарлалтыг хяналт, тэнцвэртэй болгох. Ингэхдээ парламентын одоогийн хэт их эрх, мэдлийг болон хариуцлага хүлээдэггүй, эрсдэлд ордоггүй байдлыг засч, өөрчлөх шаардлагатай. Гэхдээ үүнийг өөрчлөх нэрийн дор төрийн эрх, мэдлийнхээ хяналт, тэнцлийн зарчмыг алдагдуулж нэг талд нь хэт их эрх мэдэл өгвөл үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд хор учруулах нөхцөл байдал үүсч болзошгүй.

-    Үндсэн хуулийг өөрчлөх тохиромжтой цаг нь мөн үү?
-   Үндсэн хуулийг өөрчлөхдөө УИХ-ын бүрэн эрхийн хугацааны төгсгөлд хэлэлцэх нь зөв үү гэдэг асуудал байна. Мөн улс төрийн болон хууль зүйн хувьд цаг хугацааны боломж байна уу гэдэг асуудал бий. Гэтэл Үндсэн хуулийнийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулах шатнаасаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчсөн байгаа юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд ард түмний бүрэн эрх, оролцоог хангах, ил тод байх гэж заасан байдаг. Иргэдийн оролцоог яаж хангах ёстойг хүртэл заасан байгаа. Тухайлбал, эрдэмтэн судлаач, улс төрийн намуудын байр, суурийг сонсох гэх мэтчилэн. Гэтэл энэ бүхнийг УИХ-аас томилогдсон ажлын хэсэг биелүүлээгүй, хангаагүй. Үүнийг бүгд мэдэж байгаа. Төсөл хаалттай байж байгаад УИХ-д өргөн баригдсан. Би хувь судлаачийнхаа хувьд олж үзэх гэж хичээсэн боловч чадаагүй байж байгаад өргөн барьсаны дараа нь олж уншсан. Нөгөөтэйгүүр ард нийтээрээ өргөн хэлэлцүүлж байж уг төслөө боловсруулах юм бол нийгмийн зөвшилцөл бий болно. Үндсэн хууль бол нийгэм ард түмэн нь төртэйгээ байгуулж буй гэрээ учир нийгмийн зөвшилцөл дээр тулгуурлаж хийх ёстой байсан. Гэтэл ард иргэдтэйгээ зөвшилцсөнгүй. Тиймээс уг хуулийн төсөл хүлээн зөвшөөрөгдөх чанараа олж авч чадаагүй боломжгүй болжээ.


-     Мөн ард нийтийн санал асуулга явуулах боломжгүй гэж улс төрчид ярьж байгаа. Уг асуудалд та ямар байр, суурьтай байгаа вэ?
-    Тийм. Учир нь УИХ-ын ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлд УИХ, ажлын хэсгийн боловсруулсан төслийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх хоорондын зай 7 хоногийн хугацаатай байх ёстой гэж заасан байдаг. Хоёрдугаар хэлэлцүүлгээр зүйл, хэсэг, заалт бүрээр нь хэлэлцэж батлаад бэлэн болсон төслөө ард нийтийн санал асуулгад оруулах ёстой. Гэтэл УИХ нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх цаг, хугацааны боломжгүй. УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг явуулах сүүлчийн хугацааг ирэх зургадугаар сарын 26-ны өдөр гэж тооцох юм бол арванхоёрдугаар сарын 26-ны өдрөөс өмнө ард нийтийн санал явуулгыг явуулах ёстой. Гэтэл өнөөдөр хэдний өдөр билээ. Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоол ч батлагдаагүй. Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг ч хийгээгүй байна. Ийм байдалтай байна. Мөн Аард нийтийн санал асуулгына явуулах журмын тухай хуульд “Тогтоол батлагдсанаас хойш 30 хоногийн дараа Ард нийтийн санал асуулга явуулах товыг тогтоох ёстой” гэсэн заалт байгаа. Энэ заалтын дагуу 30 хоногийн хугацаа хэрэгтэй. Гэтэл ийм хугацаа үлдсэнгүй. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах цаг хугацааны боломжгүй. Боломжтой байсан ч ард нийтэд энэ талаар зөв ойлголт өгөх, олон өөрчлөлтийг ойлгуулах, тэдний байр, суурийг сонсох, нийтийн зөвшилцөл үүсгэх цаг хугацааны боломж байхгүй гэж харж байгаа.

-    Та Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтүүдийг уншаад ямар алдааг олж харсан бэ?
-    Хамгийн гол нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэгчийг энэ агуулгаар нь дэмжих ямар ч боломж байхгүй. Тус агуулгаар нь баталбал Монгол улсын Тусгаар тогтнол, аюулгүй байдалд эрсдэл учруулах магадлалтай. Төрийн эрх мэдлийн хувиарлалт алдагдах гэх мэт маш олон буруу зохицуулалт эрсдэлүүд байна.

-    Тухайлбал?
-   Нэгдүгээрт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэлбэр нь хууль байна” гэж заасан байдаг. Гэтэл энэ ажлын хэсэг нэмэлт, өөрчлөлт гэдэг агуулгаар нь УИХ-д оруулж ирсэн. Нэмэлт, өөрчлөлт нь хууль биш юм. Хууль биш учраас Үндсэн хуулийн Цэцийн хяналтаас гарна. Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үндсэн хуулийн суурь зарчим, үзэл баримтлалдаа нийцэж байна уу, үгүй юу гэдгийг хууль зүйн үүднээс шалгах боломжгүй болгох зорилготой нэмэлт, өөрчлөлт гэсэн юу ч биш хэлбэртэйгээр оруулж ирж байна. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хууль санаачлах юм бол ямар асуудлыг санаачилж оруулж ирж болохгүй вэ гэдэг хязгаарлалтыг оруулж зааж өгсөн. Үүн дээр Тухайлбал УИХ-ын бүрэн эрхийн хугацааг өргөтгөхсунгах, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг өргөтгөх хугацааг сунгах, шүүх болон гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг өөртөө наах зэрэг өөрчлөлтүүдийг УИХ-ын гишүүн санаачилж болохгүй. Гэтэл энэ төслөөр УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгож сунгах, гишүүдийнх нь тоог нэмэх, УИХ-ын бүрэн эрхийг олон талаар өргөтгөх өөрчлөлтүүдийг хийхээр байгаа. Тэгэхээр дахиад л Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчиж байна. Энэ мэт маш олон хуулийгн маш олон заалтыг процессын болон агуулгын хувьд зөрчиж байна.

-   Өргөн баригдсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газар болон Ерөнхийлөгчийн эрх, мэдлийг багасгахаар байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-    Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайд нь өөрөө мэдэж, томилж, чөлөөлдөг болох гэх мэт нааштай заалтуудыг оруулсан мэт боловч үнэн хэрэгтээ энэ зохицуулалт нь үр дүнтэй хэрэгжих боломжгүй. Учир нь зохицуулалтыг нь хагас дутуу хийсэн байгаа юм. Одоогийн байдлаасаа үндсэндээ өөрчлөгдөөгүй гэж хэлж болно. Мөн УИХ-ын бүрэн эрхийн байдлыг маш олон байдлаар өргөтгөсөн. Ерөнхийлөгчийг бараг УИХ-аас сонгодог болж байгаа. Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нар дээр УИХ-ын 76 гишүүн нэмэгдэнэ гэхээр УИХ дахь хүчний харьцаа өөрчлөгдөх боломж маш бага. Ингээд үндсэндээ УИХ-ын олонх нь Ерөнхийлөгчийг сонгодог болох нь.

-  Мөн хууль, хяналтын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаанд хүртэл нөлөөлөх заалтууд бий?
-    Улсын дээд шүүхийн шүүгчдийг болон Ерөнхий прокурорыг УИХ-ын зөвшөөрснөөр томилдог заалтуудыг оруулж ирсэн. Прокурорын байгууллага нь босоо удирдлагатай. Тэгэхээр тус байгууллага бүхэлдээ УИХ-аас хамааралтай болох нь. Нэмж хэлэхэд, Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн гурвыг нь Ерөнхийлөгч санал болгож УИХ-аар томилдог байсныг Засгийн газар санал болгохоор болгож байгаа. Засгийн газрыгарт УИХ-ын олонхийн төлөөлөл ажилладаг сонгож, томилдог. Тэгэхээр Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн зургаа нь буюу дийлэнх олонх нь УИХ-аас хамааралтайгаар томилогддог болох нь. Төрийн эрх мэдлийн хувиарлалтын гол алдаа болох парламентад хэт эрх мэдэл өгсөн асуудлыг улам дэвэргэсэн байна. Нөгөөтэйгүүр УИХ-д хариуцлага хүлээлгэдэг байдал одоогийн Үндсэн хуульд байхгүй байгаа. УИХ хариуцлага хүлээдэггүй, эрсдэлд ордоггүй байвал гишүүд хариуцлагагүй үйлдэл хийдэг, Засгийн газраараа байнга оролддог байдал арилахгүй. УИХ нь Засгийн газартаа итгэл хүлээлгэхгүй байгаа тохиолдолд Ерөнхий сайд Ерөнхийлөгчид хандан “Олонхигүй парламент бүрдсэн байна. УИХ-ын хүчний харьилцааг урьдчилсан сонгуулийн үндсэн дээр шинээр бүрдүүлэх шаардлагатай байна. Тиймээс энэ УИХ-ыг тарааж өгнө үү” гэдэг хүсэлт тавьсаны дагуу төрийн тэргүүн УИХ-ыг тараах эсэхийг, үгүйг шийдвэрлэдэг боломж байдаг. Ингэж эрсдэл үүсгээгүйгээс болж УИХ үнэмлэхүй эрхтэй, сонгодог супер парламент маань бүр супер болох нь хэвээр үлдэнэ байна. Тэгэхээр энэ боломжийг оруулж өгөөгүй байна. Тэгэхээр дордуулсан долоон өөрчлөлтийг дахин дордуулах нь. Сайжруулах үндэслэл харагдахгүй байна. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ агуулгаар нь хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй.

-    Та судлаач, хуульч хүнийхээ хувьд зөв шийдлийг юу гэж харж байгаа вэ?
-  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ төрийн эрх мэдлийн хувиарлалтыг бүхэлд нь иж бүрнээр харж, түүн дотор тэнцвэрийг нь хангасан, харилцан бие, биенээ хянадаг, хязгаарладаг байх зохицуулалтыг нь оруулах ёстой. ИнГгэхдээ төрийн ажил саатахгүй явдаг боломжийг өгөх бүрдүүлэх хэрэгтэй. Засгийн газрын харьцангуй бие даасан байдлыг хангах ёстой. Засгийн газрын үйл ажиллагаанд УИХ өргөн хэмжээгээр оролцдоггүй байх ёстой юм. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ өөрөө томилж, чөлөөлдөг байх хэрэгтэй. Мөн Засгийн газар төсвөө баталж боловсруулан оруулж ирэхэд УИХ тус төслийнх нь 10 хувиас илүүд нь өөрчлөлт оруулахгүй байх гэх мэт зохицуулалтыг хийх ёстой. Үндсэн хуулийн цэцийг хараат бус байдлаар хангаж өгөх хэрэгтэй. Шүүх эрх мэдлийн үйл ажиллагааг зөвөөрхараат бус байдлыг бодитой хангасан зохицуулахлт оруулах ёстой. УИХ-ын хувь гишүүн хууль санаачилдаг байдлыг болиулах хэрэгтэй. Бүлгийн хэмжээний эсвэл парламентын гишүүдийн 5-10 хувь нийлж хууль санаачлах эрхтэй байх хэрэгтэй юм. Тэгэхгүй бол 76 Засгийн газартай юм шиг явж байна. Энэ мэт өөрчлөлтийг иж, бүрнээр нь хийх ёстой юм. Төрийн эрх мэдлийн салаа мөчрүүдийн хоорондын хяналт, тэнцлийг хангасан байдлаар хийх ёстой гэсэн үг. Тиймээс судлаачид, улс төрийн намууд, нийгэм дэхь сонирхлын бүлгүүдийн санал бодлыг сонсож, тэдний ашиг сонирхлыг тусган нийгмийн зөвшилцөл дээр суурилан боловсруулсныхаа дараа УИХ-аар хэлэлцүүлэх хэрэгтэй. УИХ-аар нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хэлэлцүүлээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийнхаа дагуу явуулж, ард, нийтийн санал асуулгыг явуулж батлах хэрэгтэй. Тийм боломж бий. Гэхдээ одоогийн УИХ-д ийм боломж байхгүй учир Үндсэн хуулийн өөрчлөлтийг нийгэмд хэлэлцүүлээд дараагийн УИХ-д боломж олгох ёстой гэсэн байр, суурьтай байна. Үндсэн хууль өөрөө нийгмийн гэрээ учир нийтийн зөвшилцөл дээр тулгуурлахгүй бол дараа нь хэрэгжих магадлал бага. Үүнийг маш сайн хангахгүй бол байн, байн Үндсэн хуулиараа оролддог болох сөрөг үр дагавартай.

-    Үндсэн хуулийн өөрчлөлтөөр яамдын тоог 9 байна гээд заагаад өгснийг шүүмжлэх хүмүүс олон байна. Энэ зөв шийдвэр мөн үү?
-    Тухай үеийн нийгэм эдийн засгийн байдлаас шалтгаалаад Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөн тогтоох боломжийг хязгаарлаж байна. Зайлшгүй шаардлага бий болбол Үндсэн хуулиа өөрчилж байж яамдын тоогоо нэмж, хасах нь. Энэ нь Үндсэн хуулийн дархлааг сулруулна.  Мөн иргэдийн хуралд улс төрийн намууд өөрийн ишүүнээ нэр дэвшүүлэхгүй болгоно гэж байна. Улс төрийн намууд оролцохгүй бол тэнд улс төрийн хүчний хувиарлалт буруу хийгдэх эрсдэл үүснэ.  Мөн ардчилсан ёснынам зарчим үйлчлэхгүй. Орон нутаг дахь хүчний хуваарилалт Уулс төрийн нам,ын үзэл баримтлал, хөтөлбөр гэх мэт хувирч өөрчлөгддөг хүчин зүйл дээр биш хамаатан, садан, баг, хороо, жалга дов, газар нутаг гэх тогтвортой хүчин зүйлсэд хүчний хувиарлалтүндэслэн үүснэ. Хүчний хувиарлалт өөрчлөгдөхгүй болохоор ард түмэн төлөөлөгчдөдө сонгоод эрхээ олгож, ажлаа хийж чадахгүй бол чөлөөлдөг байдал боломжгүй байхгүй болно. Энэ нь эцэстээ баг, хороон дээрх эрх мэдлийг авахын тулд хамаатан, саднаа нүүлгэж ирүүлсний дараа жалга, дов, ястан үндэстнээрээ хуваагддаг аюул бий болох эрсдэлтэй.

-   Ажлын хэсгийн ахлагч Н.Батбаярын хэлж буйгаар улс төржилтийг багасгах зорилготойгоор хөдөө, орон нутаг улс төрийн намаас хүнээ нэр дэвшүүлэхгүй болгож байгаа гэсэн?
-    Улс төржилтийг багасгана гэдэг үндэслэл нь мунхаг юм. Ардчилсан нийгэмд иргэн бүр идэвхтэй оролцож байж ардчилал амьдардаг. Тэгэхээр иргэд улс төрийн талаар байр, сууриа илэрхийлж идэвхтэй байна гэдэг сайн юм. Сумын удирдлага төсвийн мөнгийг хөрөнгийг хуваарииарлаж авчихаад иргэд, орон нутгийнхаа төлөө зориулахгүй, хамаатан садан, намын нөхдийнхөө эрх ашигт ажиллахгүй ашиглаад байгаа учир орон нутгийн түвшинд улс төржилт явагдаж байгаа юм. Орон нутгийнхаа асуудлыг шийдэхийн тулд бодлого, хөтөлбөрөөрөө өрсөлддөг, ардчилалын зарчим нь ажиллагаатай байсан бол тэнд зөвхөн намын гэх өнцгөөс хуваагддаг байдал арилна. Тэгэхээр орон нутгийнхаа төлөө бодлого, хөтөлбөрөөрөө өрсөлддөг болно. Орон нутагт улс төржилтийг багасгана гэдэг үндэслэл худал юм. Мөн орон нутагт улс төржилт явах нь буруу гэдэг нь ч худал юм. Төрийн төлөө оготно боож үхнэ гэсэн үг бий. Иргэн өөрийнх эрх ашиг төрийн шийдвэрээс болж хөндөгдөж байна гэж үзэж байгаа бол үгээ хэлдэг, тэмц боож үхдэг л байх ёстой. Тэгэж байж ардчилсан тогтолцоо ажиллана. Тиймээс улс төрийг сонирх, идэвхтэй бай гэж иргэддээ уриалах байна. Хамгийн гол нь улс төржилт гэдгийг тухайн бодлого хөтөлбөрөөс хамааралтай биш “ Энэ намын гишүүн учраас муу хүн” гэдэг байдлаас хандаж байгаа бол буруу. Зөвхөн бодлого, хөтөлбөр, хэрэгжүүлэх гэж буй үйл ажиллагааг нь анхаарч, харгалз, сонголтоо зөв хий, сонгуульдаа идэвхитэй оролц л гэж хэлэх байна.

Эх сурвалж
http://www.24tsag.mn/content/126780.shtml
Т.Хулан

No comments:

Post a Comment